ХУМС-ХҮНИЙ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТОЛЬ

2017-02-21  

Хүн өглөө бүр хумсаа харж шинжиж байх хэрэгтэй. Охид бүсгүйчүүд хумсаа будаж гоёх тул хаяа хумсны өнгө өөрчлөгдөх учир шинжихэд хүндрэлтэй. Хумсны өнгө шар ногоон буюу цагаан толбо, хар хөх өнгөтэй байвал бие муу байгаагийн шинж, хүнд өвчнөөр өвдөх үед хумсны өнгө өөрчлөгдөхийг анхаар.

Шар өнгө бүхий толбо. Энэ нь хэд хэдэн янз бүрийн хүчин зүйлээс үүдэлтэй байж болох юм. Мэдээж тамхичингуудын долоовор дунд хурууны хумс шар өнгөтэй байдаг. Эмэгтэйчүүд улаан өнгөөр хумсаа будаад арилгах үед шар өнгө туяа татан үлддэг. Шар өнгө улам даамжирч гүнзгийрэн гарын алга хуруунууд шарлаж байвал шар өвчний шинж илэрдэг. Энэ нь цусанд дахь биллирубин ихэссэн шинж.  Зарим тохиолдолд эмийн хэрэглээнээс болж антибиотикууд их хэрэглэсэн үед мөөгөнцрийн шинж илэрч болно. Будаг засварын ажлыг хийхдээ хумсны завсраар орсон лак будагны найрлага хумсыг гэмтээж өнгийг өөр болгодгийг анхаар.

Хумс цагаарах буюу хумсанд цагаан толбо үүсэх. Хумсан дээрээ цагаан толбо үүссэнийг ихэнх хүмүүс анзаарна. Төмөр цайрын дутагдлын үед гарч ирдэг. Хумс цайх ихэнхдээ аминдэмийн дутагдлыг харуулна. Хумсны цайралтыг арилгах энгийн арга нь аминдэм ихээр агуулсан хоол тэжээл. Өндөг, самар мах, хүнсний ногоо аминдэм эрдсээр баялаг байдаг.  Цагаан толбо их гарсан ч гэсэн хумсны цайвар өнгө их бол цус багадалт байгааг харуулна. Шалтгаан нь зүрхний дутагдал буюу онцгой тохиолдолд, хорт хавдар, хайрст үлд, хүнд хэлбэрийн уургын дутагдал юм. Цайралт улам ихсэж байгаа бол, эм бэлдмэл хэрэглээд нэмэргүй эмчид үзүүл.

Хумс хүрэндэх. Хэрвээ хумс ихээхэн хүрэнтэж эхэлбэл дотоод шүүрлийн алдагдал үүслээ гэж үзэж болно. Бамбай булчирхайн үйл ажиллагаа алдагдах хэм шинж байж магадгүй тул шинжилгээ хийлгэж онош тогтоолгох хэрэгтэй. Хүрэн хумс хүний бие махбодийн солилцоо алдагдаж тураалд орох хам шинж үүсдэг. Харин хумс хавчигдсан юмуу хүчтэй цохигдох үед хүрэн хар өнгөтэй болдог энэ бол хумс унаж нөхөн ургалтаар арилдаг.  Хэрвээ хумс хүрэнтэж байснаа хөхөвтөр өнгөтэй болох бол цусны эргэлтийн хямрал зүрх, судасны үйл ажиллагааны дутмагшил гэж үзнэ.

Хумсны хар өнгө хумсны өөрийн өнгө алдалт байдаг. Хар өнгө хумсаа хүчтэй цохигдсон, хумсны толионд цус хуралт болсон байдаг. Энэ нь тухайн үед маш хүчтэй өвдөж хумсны өнгө хумс нүүж шинээр ургахад арилна. Хэрвээ хумсны хар хүрэн өнгө цохигдосноос болоогүй цааш даамжирах шинж өгвөл хорт хавдрын /melanoma/ шинж илэрдэг. Иймд эдийн шинжилгээ хийлгэж эмчилгээг эрт эхлүүлэх хэрэгтэй.

Хумс үнсэн саарал өнгөтэй болох. Хумс үнсэн саарал өнгөтэй болдог. Зарим үед эрүүл хумс шиг өнгөтэй хумсны толио гөлгөр хэвээр байна. Хумсаа авахдаа гэмтээх ихээр хуурайдах зэрэг хувь хүний ажиллагаанаас хумсны тэжээл дутагдсантай холбоотой байж болно. Хэрвээ хумсны өнгө гэнэт өөрчлөгдөн улаан ягаан болж, эргэж үнсэн саарал болж хатуурч байвал хоол тэжээлийн дутагдал үүсчээ гэж үзнэ. Хумсны энэ өөрчлөлт нь үе мөч системийн өвчний үед илрэх шинж гэж болно.

Хөх, гүн хөх өнгөтэй хумс. Хөх өнгөтэй хумс хордлогын шинж. Хөхрөх хумс гүн хөх өнгөтэй болох тусам бие махбодийн хордлого ихсэж байгааг харуулна. Мөн эмийн болон бусад хүчтэй хордлого өгсөн үед ихээр илэрнэ. Ямар нэг эмийн хордлого өгч байгаа бол ууж байгаа эмээ завсарлах хэрэгтэй. Гүн хөх өнгө цусны эргэлтийн хямралын хам шинжийг илэрхийлнэ. Энэ өнгө мөн хүний хүчилтөрөгчийн дутмагшил амьсгалын замын өвчтэйг харуулах толь юм. Хумс хөх, гүн хөх өнгөтэй болбол эмнэлэгт үзүүлж шинжилгээ хийлгэж эмчийн зөвлөгөөний дагуу эмчлүүлэх шаардлагатай.

 

 

Б.БАТ-ОРГИЛ ХҮНИЙ ИХ ЭМЧ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Зочин:Сайхан мэдээлэл өгдөг Бат-оргил эмчдээ баярлалаа. 2017-02-21
odonoo:minii hums zuzaaraad urgahgui bi 3 udaa humsaa avahuulsan. tegeed ch nemergui. dahiad l huuchinaaraa yuniih bol. odoo erhii huruu maani tal humstai. moogontsor ogood zugeer gej garsan please ..... 2017-02-22
төмөр:Сайн байна уу манай охин 13 настай 0-6 нас хүртэлээ хөл гарын хумс хэвийн ургаж байсан 6 наснаас хойш хөл гарын хумс огт ургахаа болисон монголд үзүүлэх газараар бүгдээр нь яавж үзлээ мэдэх хүн байдаггүй. Шинжилгээнүүд өгсөн өөрчлөлттэй зүйл гараагүй. витамин D дутагдалтай гэж гарсан витамин D эмчийн зөвлөснөөр өгөөд 2 жил болж байна. гарсан өөрчлөлт байхгүй. Охин маань өсөж томрох тусам хөлийнх нь хумс нэг нэгээрээ шигдээд эхэлж байна.гар хөл томрох тусам асуудал их үүсэж эхэлж байна. Охиноо хаана үзүүлэх үү та зөвлөгөө өгөөч. 2019-03-16
зочин:сайн байна уу миний гарын хумс махнаасаа хөндийрөөд бхын ? яах хэрэгтэй вэ ? 2020-08-15
Zochin:6 настай хүүхдийн хумс нүүгээд араас нь хумс ургаад байна энэ юуных вэ 2020-11-14
uyanga :sain bn u . zarimdaa minii erhii huruunii hums gotor erwigneed zagtnaad bgaa yum shig sonin boloh yuma ene yamar uchirtai yum boloo 2020-12-13
uyanga :sain bn u . zarimdaa minii erhii huruunii hums gotor erwigneed zagtnaad bgaa yum shig sonin boloh yuma ene yamar uchirtai yum boloo 2020-12-13
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?