МОНГОЛЫН ХОККЕЙЧИД ЭХНИЙ ХОЖЛОО АВЛАА

2017-02-21  

Японы Саппаро хотноо болж буй Азийн өвлийн наадмын хоккейн төрөлд өрсөлдөж буй Монголын шигшээ баг хэсгийн хоёр дах тоглолтондоо Сингапурын багийг 8:0-ээр хожлоо.

Тоглолтын эхэнд Сингапурын багийн хамгаалагч Р.Ловелл алдаа гаргаж талбайг орхисноор манай багт давуу талыг олгосон. Улмаар нэдүгээр үеийн төгсгөлд Монголын багийн Б.Болдбаяр, Ж.Баярсайхан нар гоол оруулж тэргүүлж өндөрлүүлсэн.

Хоёрдугаар үед манай баг илт давуу тоглож, И.Гэрэлт хоёр гоол оруулж, П.Батзаяа, З.Батгэрэл нар тус бүр нэгийг нэмж хийснээр 6:0-ээр тэргүүлж эхэлсэн. Тоглолтын төгсгөлийн үед Монголын шигшээ давуу байдлаа хадгалж П.Батзаяа, Б.Болдбаяр нар гоол оруулж 8:0-ийн харьцаатайгаар Сингапурыг “бут ниргэв”.

Өнөөдөр Монголын шишээ баг 18:00 цагаас Арабын Нэгдсэн Эмиратын шигшээ багтай хэсгийн 3 дах тоглолтоо хийнэ.

 

 

О.ДАШНЯМ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Зочин:АМЖИЛТ ХҮСЬЕ 2017-02-21
zochin:Ehnii togloltoo hojisiimuu 2017-02-22
Mongol:Mundag, exniix deer xojigdson, 2017-02-22
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?