ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАР ШИЛДГҮҮДЭЭ ТОДРУУЛЛАА

2017-02-21  

Энэ өдрүүдэд Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн “НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙГ ДЭМЖИХ ЖИЛ-2017” сэдэв дор зохион байгуулагдаж байгаа бөгөөд ЭМЯ-ны харьяа төв эмнэлэг, тусгай мэргэжлийн төв, 21 аймаг, Улаанбаатар хотын 9 дүүргийн эрүүл мэндийн байгууллагын 200 гаруй удирдах ажилтан оролцож, 2016 онд хийж хэрэгжүүлсэн ажлаа дүгнэж байна. 

Зөвлөгөөний үеэр эрүүл мэндийн байгууллагуудыг 2016 оны үйл ажиллагааны гүйцэтгэлийн хяналт-шинжилгээ, үнэлгээний нэгдсэн дүнгээр байр эзлүүлсэн ба Эрүүл мэндийн яамны харьяа төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, тусгай мэргэжлийн төвүүдээс ба нэгдүгээр байрыг Улсын гуравдугаар төв эмнэлэг 94,5 хувиар, хоёрдугаар байрыг Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв 92,8 хувиар, гуравдугаар байрыг Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв, Цус сэлбэлт судлалын үндэсний төв 92,5 хувиар тус тус эзэллээ.

Харин Бүсийн оношилгоо эмчилгээний төв, аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газруудын нэгдсэн дүнгээр Дорноговь аймаг 88,3 хувиар нэгдүгээр байр, Булган аймаг 88,1 хувиар хоёрдугаар байр, Говь-Алтай аймаг 87,7 хувиар гуравдугаар байрыг тус тус эзлээд байна.

Мөн 2016 онд ажил үйлсээрээ бусдыгаа манлайлсан, эрүүл мэндийн салбарын шилдэг ажилтнаар:

  1. “Оны шилдэг эмч”
  • Цэднээ овогтой Даваацэрэн – Улсын Гуравдугаар Төв эмнэлгийн Зүрхний мэс заслын эмч
  1. “Оны шилдэг эм зүйч”
  • Дамбарэнцэн овогтой Отгонбаяр – Арьсны өвчин судлалын үндэсний төвийн эм зүйч
  1. “Оны шилдэг сувилагч”
  • Цэрэн овогтой Шинэцэцэг – Сэлэнгэ аймгийн Мандал сумын Нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн тасгийн ахлах сувилагч
  1.  “Оны шилдэг нийгмийн эрүүл мэндийн ажилтан”
  • Норов овогтой Болормаа – Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн Эрдэм шинжилгээний ажилтан
  1. “Оны шилдэг эх баригч”
  • Далрай овогтой Жавзандулам – Завхан аймгийн Нэгдсэн эмнэлгийн Төрөх тасгийн эх баригч, бага эмч нар тус тус шалгарлаа

 

 

Эх сурвалж : ЭМЯ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?