XVII дугаар жарны муу нүүрт хэмээх Бичин жилд зохиогдсон барилдаануудад хамгийн өндөр амжилт гаргасан шилдэг найман бөхийн жагсаалтыг “Монголын Үндэсний бөхийн холбоо”-ноос гарсан байна.
Тус жагсаалтыг Архангай аймгийн Булган сумын харьяат Улсын арслан Р.Пүрэвдагва тэргүүлсэн юм. Та бүхэнд шилдэг найман бөхийг танилцуулья.
1. Архангай аймгийн Булган сумын харьяат Улсын арслан Р.Пүрэвдагва
2. Ховд аймгийн Чандмань сумын харьяат улсын заан Б.Пүрэвсайхан
3. Архангай аймгийн Хашаат сумын харьяат Улсын аварга Ч.Санжаадамба
4. Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат Улсын харцага Ц.Содномдорж
5. Завхан айгийн Их-уул сумын харьяат Улсын гарьд Б.Гончигдамба
6. Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат Улсын начин Э.Даш
7. Увс аймгийн Тэс сумын харьяат Улсын харцага Т.Баасанхүү
8. Увс аймгийн Ховд сумын харьяат Улсын арслан Н.Батсуурь
Мөн аймгийн цолтой шилдэг найман бөхийг тодруулсан юм. Бичин жилийн шилдэг аймгийн цолтой бөхөөр Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат Аймгийн хурц арслан Болдын хүү, хурц арслан Эрдэнэхүү тодорсон байна. Энэ жагсаалтын шилдэг наймд аймгийн арслан О.Хангай, аймгийн хурц арслан Ш.Мөнгөнбаатар, аймгийн арслан М.Бадарч, аймгийн хурц арслан Н.Золбоо, аймгийн арслан Б.Бат-Эрдэнэ, аймгийн хурц арслан О.Гантулга, аймгийн арслан Ш.Пүрэвгарьд нар багтсан байна.
О.ДАШНЯМ