АРХИНД ДОНТОХ ӨВЧНИЙ ҮЕ ШАТ, ШИНЖ ТЭМДГИЙГ ХЭРХЭН ТАНИХ ВЭ ?

2017-02-22  

Нийслэлийн Эрүүл мэндийн газар болон Наркологийн эмнэлгээс архинд донтох өвчний талаарх мэдээллийг олон нийтэд хүргэж байна.

-Архинд донтох өвчин гэж юу вэ?

-Архины төрлийн ундаа /архи, пиво, вино, цагаан архи/ нь хүний сэтгэцийг мансууруулах үйлчилгээтэй улмаар хүнийг донтуулдаг бүтээгдэхүүн юм. Архийг эмх замбараагүй, удаан хугацаагаар хэрэглэсэн хүн архины хараат байдалд орох бөгөөд үүнийг архинд донтох эмгэг гэж нэрлэдэг.

одорхой шинж тэмдгүүд байдаг уу?

-Архинд донтох өвчнийг эхэн үе, дунд үе, төгсгөлийн үе гэж хуваана. Шарталт гэдэг нь архины төрлийн согтууруулах ундааг олон жилээр хэтрүүлэн хэрэглэсэн хүмүүс тухайн бодисыг их хэмжээгээр хэрэглэх үед 24-72 цагийн дараа бие махбодид нь янз бүрийн таагүй байдал илэрч эхлэхийг хэлнэ. Эрт үедээ байгаа хүмүүс ямар нэг шалтаг, шалтгаанаар архинд татагддаг. Өвчний дунд үе хүртэл тухайн хүний гэмшил, татгалзах хүслээс шалтгаалан тодорхой хугацаанд хүртэл архи уухгүй байх чадвар нь хадгалагддаг. Энэ чадвар нь буурсаар тодорхой хугацаанд уудаггүй байсан хүн 2-3 сар, сүүлдээ бүр гурав хоног ч архигүй байж чадахгүйд хүртлээ энэ өвчин даамжирдаг.

-Архины хамааралтай эсэхээ өөрөө оношилж болох уу?

-Үүнийг мэдэхийн тулд дараах сорилын асуултад хариулна уу.

  1. Танд архи уухаа больё гэсэн сэтгэгдэл хэзээ нэгэн цагт төрж байсан уу ?
  2. Эргэн тойрны чинь хүмүүс таныг шүүмжлэхэд харамсах сэтгэгдэл төрж байсан уу ?
  3. Архидаж байгаагаа буруутгах сэтгэгдэл танд төрж байсан уу ?
  4. Шараа тайлах нэрээр та өглөө нь архи ууж байсан уу ?

Хэрэв та дээрх сорилын 4 асуултын 2–т нь “Тийм” гэж хариулсан бол мэргэжлийн сэтгэцийн эмчээс зөвлөгөө авна уу.

Хэрвээ архины хамааралтай хүн байвал хаана хандах вэ ?

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын харьяа Наркологийн эмнэлэгт хандаж болно.

Холбоо барих хаяг :

Байршил :  БГД-ын 20-р хороо Толгойтын 10 буудал

Утас : 70173985

Цахим хаяг: http://narkology.ub.gov.mn

Mail: Narkology@ubhealth.mn

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Алтангэрэл:Нэг бүлд нэг архичин байж байгаа нь нууц биш.Архины үйлдвэрүүдийг цэгцлэх хэрэгтэй. 2017-02-22
Туяа:Архичин болохоос нь өмнө сэргийлэхгүй архичин болвол ирээрэй гэж байгаа юм уу энэ наркологийн эмнэлэг. Соён гэгээрүүлэх зүйлээ хиймээр юм. 2017-02-22
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?