ГЕМОДИАЛИЗЫН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ САЙЖРУУЛНА

2016-02-18  

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 19 эрүүл мэндийн байгууллагад 95 гемодиализын аппарат ажиллаж байгаагийн гурвыг нь цочмог, 89 аппаратыг архаг гемодиализын эмчилгээнд ашиглаж байна. Архаг гемодиализын эмчилгээнд ашиглаж байгаа нийт аппаратын 56 нь нийслэл болон нийслэлийн алслагдсан дүүргүүд, 33 нь орон нутгийн эрүүл мэндийн байгууллагад ажиллаж нийт 429 хүнд бөөр орлуулах эмчилгээ, үйлчилгээг үзүүлж байна.

 Монгол Улсад сүүлийн арван жилд хүн амын өвчлөлийн шалтгаанд бөөрний эмгэг 3-4 байр, 20-44 насны залуучуудын өвчлөлийн шалтгаанд хоёрдугаар байр, 10-19 насны хүүхэд, өсвөр насныхны өвчлөлийн 3-4-р шалтгаан болсон. Бөөрний дутагдалд хүргэх үндсэн шалтгаан нь бөөрний эмгэг, чихрийн шижин, артерийн гипертензи өвчний хүндрэлээс болж бөөр орлуулах эмчилгээний төрөл болох гемодиализ эмчилгээний хэрэгцээ шаардлага нэмэгдсээр байна. Монгол улсын хүн амын дийлэнх нь сууршдаг нийслэлийн төвийн дүүргүүдэд гемодиализын аппарат байхгүйн улмаас бөөр орлуулах эмчилгээг огт хийхгүй байгаа ба зөвхөн төв эмнэлэг тусгай мэргэжлийн төвүүдэд байгаа  56 аппаратаар (шаардлагатай аппаратын түвшнөөс 3 дахин цөөн) аппаратаар тусламж үйлчилгээ үзүүлж байгаа тул үйлчилгээний хүртээмж багасаж, хүлээгдэл ихсэх гол шалтгаан болж байна.

 

Л. ГАНТУЯА

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?