АНХНЫ БАРИЛДААНД АРХАНГАЙХАН ИЛҮҮРХЛЭЭ

2017-02-23  

Бөх судлаач О.Наранбаатарын санаачилснаар Монголын үндэсний бөхийн холбоо, ”Мамба дацан” хийдтэй хамтарч зохион байгуулсан аймаг, цэргийн начин цолтнуудын анхдугаар барилдаан болж өндөрлөлөө.

Барилдаанд аймаг, цэргийн начин цолтой 152 хүчтэн зодоглосон юм. Барилдааныг Завханы нэмэх начин Р.Батсүх, Б.Даваадорж, Архангайн Г.Болдгэрэл, Хэнтийн Д.Аззаяа нар манлайлсан бол Увсын Б.Саранзолбоо, Э.Лхамхүү нарын сайн барилдах болмжтой заанууд зодоглосонгүй. Начингуудын барилдаан нэгийн даваанаасаа л өрсөлдөөнтэй барилдаануудаар дүүрэн болж бөх сонирхогчдын анхаарлыг ихээр татаж байсан юм.

Нэгийн даваанд Ховдын Ц.Заяатүшиг Төвийн Ч.Содхүүг давхар хамж цацаад, Төвийн И.Мандах нэг нутгийн ах Б.Энхбатыг мордож дайраад, Сэлэнгийн н.Баатарболд Дорнодын Ганзоригийг хөлд ороход нь сунгаж татаад давсан зэрэг сонирхолтой барилдаанууд болсон.

Барилдааны хоёрын даваанд Архангайн Б.Зоригтбаатар Дорнодын Б.төрболд нарын барилдаан өрсөлдөөнтэй болж барьцны бага зэрэг маргаантай байсан ч Архангай начин илүүрхсэн. Төв аймгийн начин Ч.Мөнхбат Увсын Т.Аззаяаг шуудагны барьцнаас түрж хөөгөөд ард гарахад нь давхар ачаад жинтэйхэн газардуулав. Ч.Мөнхбат бөхийн өргөөний барилдаануудад цөөхөн барилдахдаа сайн барилддаг бөх.

Мөн Увс аймгийн начин Т.Мөнх-Эрдэнэ энэ даваанд Булганы шилдэг начин Э.Сумьяабатыг давсан нь олон хүний таавар будлиулсан. Сэлэнгийн нэмэх начин Д.Төрболд Хөвсгөлийн Г.Бат-Эрдэнэ нарын барилдаан тэнцүүхэн өрнөж Сэлэнгийн өндөр начны даваагаар өндөрлөсөн.

Гурвын даваанд Хэнтийн нэмэх начин Д.Аззаяа Завханы Г.Баярбатыг амлаад хялбархан өвдөглүүлсэн бол Увсын О.Баярцогт Архангайн Б.Зоригбаатарыг амлаад хонгодож цацуулаад унасан. Мөн Увсын Л.Энхсаруул аварга, арслангуудын аранга Хөвсгөлийн Э.Өлзийсайханыг амлаад баруун хөлд нь суугаад даваагаа ахиулав. Булганы шилдэг начин Х.Цогтгэрэл энэ даваанд Дундговийн Д.Энхболдыг амлаж барилдсан ч мэхээ дутуу хийж өвдөг шороодсон.

Дөрвийн даваанд нэмэх начин Б.Даваадорж гоц мөргөөөд, Д.Аззаяа Төвийн И.Мандахай хүнд барилдаан хийж даваа авсан. Мөн Увсын Т.Мөнх-Эрдэнэ Завханы Одхүүгээр, Баянхонгорын Г.Жамбалдорж Увсын Л.Энхсаруулаар, Архангайн Б.Чинбат Завханы О.Батжаргалаар тус бүр даваа авсан.

Тавын даваанд Хэнтийн Д.Аззаяа Архангайн өндөр О.Мөнх-Эрдэнийг амлаад удтал хүч үзээд өвдөг шороодсон бол Завханы Ч.Мөнхтогтох Увсын Т.Мөнх-Эрдэнийг гар таллаж ард гараад, Архангайн Б.Чинбат Баянхонгорын Г.Жамбардоржийг суйлж араар нь хашиж мордоод, Б.Зоригтбаатар М.Билгүүтэйг шахаж татаад тус бүр даваа авсан.

Зургаагийн даваанд Б.Даваадорж Б.Чинбатын даацтай мордоонд үлдэж даваагаа ахиулсан бол О.Мөнх-Эрдэнэ Ч.Мөнхтогтохыг илүүрхэж давснаар үзүүрт үлдэх болзлоо хангасан.

Долоогийн даваанд О.Мөнх-Эрдэнэ гоц мөргөж Б.Зоригтбаатар нэмэх начин Б.Даваадоржийг хонгодож цацаад түрүү булаацалдахаар үлдэв. Үзүүр түрүүний барилдаан шуурхай болж Б.Зоригтбаатар давснаар аймгийн начин цотнуудын анхдугаар барилдааны түрүү бөхөөр тодорсон юм. Өнөөдрийн уран барилдааны тусгай шагналыг Архангай аймгийн Чулуут сумын харьяат аймгийн начин Б.Чинбат хүртсэн.

 

 

О.ДАШНЯМ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
зочин:Сайхан нийтлэл байна. Ганц нэг алдаа гарсан байна 2017-02-23
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?