Б.АЧБАДРАХ ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

2017-02-23  

Финландийн Лати хотноо үргэлжилж буй цанын Дэлхийн Аварга шалгаруулах тэмцээний “В” зэрэглэлийн 10 км-ийн уралдаанд 28 орны 67 тамирчин өрсөлдсөнөөс Олон Улсын хэмжээний мастер Б.Ачбадрах 3-р байр эзлэж хүрэл медаль хүртлээ.

Энэ ангилалд өрсөлдсөн ОУХМ Б.Амарсанаа уралдаж 19-р байр эзлэсэн байна. Эмэгтэйчүүдийн ДАШТ-ний “Б” зэрэглэлийн 10 км-ийн уралдаанд 18 орны 35 тамирчин уралдснаас Монгол Улсын шигшээ багийн тамирчин Ч.Отгонцэцэг 4-р байр, А.Энхтуул 9-р байр эзлэж “А” зэрэглэлийн ДАШТ-нд уралдах эрхээ авсан байна.

Тус тэмцээнд шигшээ багийн дасгалжуулагчаар Ж.Дашдондог, спортын мастер Ж.Халиунаа нар оролцож байгаа юм.

 

 

О.ДАШНЯМ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?