“ХАН-УУЛ ХАНГАРЬД” ЭХНИЙ ХОЖЛОО БАЙГУУЛЛАА

2017-02-23  

МСБХ-оос зохион байгуулж буй 18 дах удаагийн “NISSAN” дээд лигийн тэмцээний эхний тойргийн 9 дэх тоглолт “Хан-Уул Хангарьд” болон “ШУТИС-ийн Шаркс” багуудын хооронд өрнөлөө.

Лиг эхэлснээс хойш хожил авч амжаагүй явсан “Хан-Уул Хангарьд” баг тоглолтыг сайн эхлүүлж, нэгдүгээр үед ШУТИС-аас 14 оноо илүү авсан юм. Энэ давамгайллаа тоглолтын төгсгөл хүртэл хадгалж 83:65 харьцаатай хожлоо. “Хан-Уул Хангарьд”-аас холбон тоглогч Б.Билгүүн шилдэг тоглолт үзүүлж 23 оноогоор багаа тэргүүллээ. Мөн багийн ахлагч ОУХМ Ш.Сэдбазар 11 оноо, 8 самбараас бөмбөг авалт, 9 оновчтой дамжуулалт өгч тэгшхэн тоглолт үзүүлсэн бол Шарксаас Ш.Энхзориг 15 оноо, Ц.Отгонжаргал 14 оноо, 13 удаа самбараас бөмбөг авалт хийсэн байна. Ингэснээр хоёр баг адилхан 1 хожил, 3 хожигдолтой боллоо. “ШУТИС-ийн Шаркс” өнгөрсөн тоглолтод “Дархан Гарьд”-ийг хожсон амжилтаа бататгаж чадсангүй.

Энэ өдрийн хоёр дах тоглолт лигийг хожигдолгүй үргэлжлүүлж байсан “Хасын хүлэгүүд” болон “Этүгэний Ирвэсүүд” багийн хооронд явагдаж Хасын хүлэгүүд 101:87-оор буулгаж авсан. Багийн лидер Б.Билгүүн энэ тоглолтод гайхалтай байж 29 оноо, 11 самбар авалт гүйцэтгэсэн бол Т.Санчир 17 оноо, 14 самбар авалтаар багтаа тус хүргэсэн. Мөн холбогч Б.Батжавхлан 15 оноо түүсэн бол М.Отгонмөнх, А.Бямбадорж нар 10-аас дээш оноо үүргээ сайн гүйцэтгэсэн юм. Харин шинэ лигонер Батлер 9 оноо, 8 самбар авалттай энэ тоглолтоо дуусгалаа. “Этүгэн Ирвэсүүд” багаас энэ өдөр Б.Батбаяр, холбогч Барнс нар Хүлэгүүдийн эсрэг сайн тэмцлийг үзүүлсэн ч тоглолтын төгсгөлд туршлага дутаж 2 дахь хожигдлоо хүлээсэн.

 

 

О.ДАШНЯМ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?