ХҮҮХДИЙН ТӨВ СУВИЛАЛД ИНКУБАТОР ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ

2017-02-23  

Бүгд Найрамдах Чех улсын “TSE” компаниас 2 дугаар сарын 21-ний өдөр Хүүхдийн төв сувиллын нярайн тасагт шаардлагатай байсан инкубаторыг хүлээлгэн өглөө.

Хүүхдийн төв сувилал нь хүүхдийн чиглэлээр үндсэн нарийн мэргэжлийн тусламжийг улсын хэмжээнд үзүүлдэг. Нийгмийн эмзэг бүлэгт хамаарагдах хүмүүсийн 0-3 насны ихэр, хагас, бүтэн өнчин, тураал, цус багадалт, сульдаа өвчтэй хүүхдэд болон бага жинтэй, дутуу төрсөн нярай мөн олдмол хүүхдийг хүлээн авч, байнгын 24 цагаар 4 ээлжээр тусламж үйлчилгээг үзүүлдэг юм.

Тус арга хэмжээнд Монгол Улсаас Чех улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт элчин сайд асан Д.Зүмбэрэллхам, Чех-Зүүн Азийн худалдааны танхимын ерөнхийлөгч Милан Клечка, Чех-Зүүн Азийн худалдааны танхимын Монголын төлөөлөгч Б.Мянганбаяр, Чех улсын “TSE” компаний төлөөлөгч Д.Мөнхзул, Монбио фарм ХХК-ны Э.Дэлгэрмаа нар оролцлоо.

 

 

Эх сурвалж : ЭМЯ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Дэнсмаа:Буянтай сайхан үйл байна. 2017-02-23
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?