СУМЫН ЗААН Д.АЛТАНЦООЖ АНХ УДААГАА ТҮРҮҮЛЭВ

2017-02-24  

Монголын Үндэсний бөхийн холбооноос зохион байгуулдаг сумын цолтон болон залуу бөхчүүдийн энэ сарын барилдаан энэ сарын 23-ны өдөр болж өндөрлөлөө.

Сар шинийн баярт зориулсан барилдаан Увсын Н.Ширчинхүү, Өвөрхангайн Б.Цэрэндандагва, Завханы Т.Хайдавдорж, Хэнтийн Г.Бадрах нараар манлайлуулсан хүчит 480 бөх зодоглосноос Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат сумын заан Даваасүрэнгийн Алтанцоож түрүүлж, Өвөрхангай аймгийн Бүрд сумын харьяат сумын заан Гомбодоржийн Цэнддорж үзүүрлэсэн юм.

Их шөвөгт Өвөрхангай аймгийн Хархорин сумын харьяат сумын заан Б.Бямбадорж, Төв аймгийн Баян сумын харьяат сумын заан Жамсрандорж нар шалгарсан. Энэхүү барилдааны зүүний манлайд гарсан Увс аймгийн сумын заан Н.Ширчинхүү дөрөвийн даваанд Архангайн Сэнгэдоржид унасан бол барууны манлай Б.Цэрэндагва 7-гийн даваанд Өвөрхангайн Б.Бямбадоржийг амлаж барилдаад давхар тохуулж өвдөг шороодсон. Мөн Дархан аварга А.Сүхбатын хүү сумын заан Хангай энэ өдөр Хэнтийн О.Эрдэнэбат, Завханы Т.Хайдавдорж нарыг 4,5-ын даваанд хаяад сумын заан Г.Цэнддоржид унасан.

 

 

О.ДАШНЯМ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?