ШИРЭЭНИЙ ТЕННИСНИЙ ШИГШЭЭ ТОГЛОЛТ ӨНӨӨДӨР ЭХЭЛНЭ

2016-02-19  

Ширээний теннисний "ОЧ" төв клубт өнөөдөр 18.00 цагаас Лигийн шигшээ тоглолтын эхний тоглолт МОНЛАА : БЛАСТ, ХААН ДААТГАЛ : ТӨМӨРТ ӨРГӨӨ багийн тоглолтоор эхэлнэ. Хаан даатгал : Төмөрт өргөө багийн хэн түрүүлж 2 хожил авсан нь 3-р байр эзэлнэ . Монлаа : Бластын хувьд ч ижил. Хэн түрүүлж 2 хожил авсан нь Лигид түрүүлэх юм. Өнөөдөр эхний тоглолт. Улсын аварга Билигт, улсын аварга Дэлгэрмаа нарын баг Монлаа багийг 60%-ийн хожих магадлалтай бол, улсын аварга Бэгз, улсын аварга Содболорын баг ч 60%-ийн хожих магадлалтай гэж сонирхогчид тааварлаж байна. Гэхдээ улсын аварга Лхагвасүрэн, дэд мастер Должинзуугийн Монлаа баг, улсын аварга Батхишиг, дэд мастер Эрдэнэбаяр, Мөнхзориг нарын баг ч боломжоо ашиглавал өрсөлдөгчөө буулгах боломж бийг үгүйгэхгүй байна. Гараа сайн бол бариа сайн гэдэг. Өнөөдрийн эхний тоглолт дараагийн тоглолтын уур амьсгалыг тогтоох магадлалтай. Багууд ямар тактик боловсруулсныг харахад хэдхэн цаг үлдлээ. Хамтдаа сонирхоцгооё, олуулаа. Финалын хариу тоглолт Ням гарагт үргэлжилнэ. Финалын тоглолтыг MNB телевиз ОЧ клубээс шууд дамжуулна гэж МШТА-ны ерөнхий нарийн бичгийн дарга С.Галбадрах CONTROL.MN-д мэдээллээ.

 

Э.ТОТО

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?