МАРГААШ ХӨВСГӨЛД МӨСНИЙ БАЯР ЭХЭЛНЭ

2017-03-01  

“Хөх сувд 2017” олон улсын мөсний баяр Хөвсгөл аймгийн Хатгал суманд энэ сарын 2-5-ны өдрүүдэд зохион байгуулагдах юм байна.

Монгол оронд өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, аялал жуулчлалын улирлын хугацааг уртасгах, Азийн цэвэр усны томоохон нөөц Хөвсгөл далай, түүний орчмын нутгийн үзэсгэлэнт байгалийг хамгаалах зорилготой мөсний баярыг зохион байгуулдаг уламжлалтай. 

Мөсний баяр Хөвсгөл аймагт 17 дахь жилдээ болох гэж байна. Анх тодорхой хугацаагүй байсан бол сүүлийн жилүүдээс эхлээд тогтсон хугацаатай болсон. Маргааш  Хөвсгөлд  мөсний баяр эхэлнэ.

Энэ жилийн Мөсний баярт мөсний унадаг дугуйн уралдаан болно. Мөсний унадаг дугуйн уралдаан 2 өдрийн өмнө Хөвсгөл аймгийн Хатгал сумаас гарч  Хөвсгөл аймгийн Ханх сум ороод 3 дахь өдрөө ирж бариандаа ордог юм.  Нэг талдаа 120-130 км зам туулдаг  эр зориг тэвчээр шаардсан уралдаан болдог юм.

Энэ жилийн хувьд Орос  улсын уран гулгалтын тамирчинд ирж оролцохоороо онцлогтой юм байна. Мөн мөсөн шагайн тэмцээн, автомашины уран жолоодлогын уралдаан,  чаргатай морьдын уралдаан явуулж, цаатан өрхтэй танилцуулан, цаа бугын үзүүлбэр үзүүлэхээс гадна үндэсний хувцасны өвлийн загварын үзүүлбэр үзүүлэх зэрэг олон баялаг арга хэмжээ болох юм байна.

 

 

А.ЦЭРЭНДУЛАМ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Оюунаа:Сайхан арга хэмжээ болох байх даа. Ойрхон бол очих юмсаан. 2017-03-01
тунгалаг:Жил бүр болдог арга хэмжээ. Сайхан даа 2017-03-01
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?