ШИНЭ АВАРГА Ч.САНЖААДАМБА 3 ДАХИА ТҮРҮҮЛЛЭЭ

2017-03-02  

Алтан унжлагат хэмээх гал тахиа жилийн сар шинийн баярт зориулсан хүчит бөхийн барилдаан өрсөлдөөнтэй сайхан болж өндөрлөлөө.

Барилдаанд Улсын Аварга 4, Улсын арслан 4, Улсын гарди 3, Улсын заан 4, Улсын харцага 16, аймаг цэргийн арслан 96, аймгийн заан 31, аймгийн харцага 36, аймгийн начин 5, сумын заан 4 цолтой бөхчүүд зодоглож Архангай аймгийн Хашаат сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Бөхбилэгт” дэвжээ, “Ажнай” корпорацийн бөх, Улсын шинэ аварга Чимэдрэгзэнгийн Санжаадамба гуравдах удаагаа түрүүлж, Ховд аймгийн Буянт сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “Ховд” дэвжээний бөх аймгийн арслан Оргихын Хангай одтой барилдаж хоёрдах удаагаа үзүүрлэв.

“Бага наадам”-ын их шөвөгт Завхан аймгийн Их-Уул сумын харьяат Улсын гарди Б.Гончиндамба, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат Улсын харцага Ц.Содномдорж нар шалгарсан. Барилдааны үеэр Дархан аварга А.Сүхбат “Ирээдүйн аварга” шагналаа Төв аймгийн Баянчандмань сумын харьяат аймгийн залуу арслан Э.Ууганбаярт гардуулсан юм.

 

Сар шинийн баярт зориулсан аймаг цэргийн цолтой бөхчүүдийн барилдаанд Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат “Их богд” дэвжээний бөх аймгийн хурц арслан Н.Золбоо 8 даван түрүүлж, Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат аймгийн хурц арслан Ш.Мөнгөнбаатар үзүүрлсэн.

Их шөвөгт Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат аймгийн хурц арслан Б.Эрдэнэхүү, Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат аймгийн арслан М.Бадарч нар шалгарсан. Энэхүү барилдаан 2005 оноос зохиогдож эхлэсэн бөгөөд одоогийн Улсын гарди Ш.Жаргалсайхан 3 удаа түрүүлж байсан.

Сар шинийн баярт зориулсан сумын цолтон болон залуу бөхчүүдийн барилдааны түрүү Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумаас тодорч залуу хүчтэн Даваасүрэнгийн Алтанцоож 480 бөхийн манлай болсон юм.

Сумын цолтнуудын барилдаанд 10 гаруй шөвгөрсөн шилдэг заан Г.Цэнддорж энэ удаа үзүүр булаасан. Барилдааны их шөвөгт Өвөрхангай аймгийн харьяат сумын заан Б.Бямбадорж, Төв аймгийн харьяат сумын заан Жамсрандорж нар шалгарсан.

 

 

О.ДАШНЯМ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Зочин: Олон жил түрүүлнэ дээ 2017-03-02
Зочин: 8 жил дарагдасан бөх дөө. Оройхон гараад ширүүхэн дараарай. 2017-03-02
Зочин: Тэр олдохоо, хүрэхээ больсон Дархан аварга цолонд хүрээрэй. 2017-03-02
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?