Туршлага зааж дэд мастер Эрдэнэбаяр, Ундрам нарын улсын залуучуудын шигшээ багаас бүрдсэн Төмөрт-Өргөө багийг 2:1 харьцаагаар буулган авсан ОУХМ Б.Баярмагнай, Я.Бэгз нарын баг өнөөдөр 18.00 цагаас эхний тоглолтоо хийнэ.
40 шүргэж яваа туршлагатай тамирчдаас бүрдсэн Цэцэн гэрсийнхэн 30 шүргэж яваа олон улсын хэмжээний мастер, улсын аварга Э.Лхагвасүрэн, Энхсайхан нарын багтай хүч үзэхээр болсон. Лхагвасүрэнгийн ахалсан Мон-Лаа багийн залуу тамирчин Индра хайна хагалах шийдвэрлэх тоглолтод улсын аварга, эгч дүү Дэлгэрмаа, Баярмаа нарыг дараалан хожсоноор багтаа аваргын төлөө тоглох эрхийг авчирсан гавьяатай. Тэд аварга болох таамагт багтаж байсан.
Эгч дүү Дэлгэрмаа, Баярмаа, улсын аварга Б.Билигт, ОХУ-аас урьж ирүүлсэн легионер тоглогчтой "Бласт" багийг дийлэх хүчтэн байхгүй байсан гэдэгтэй мэргэжилтнүүд санал нэгдэж байсан. Гэвч эхний тоглолтын шийдвэрлэх 9 дэх тоглолтод "Бласт" багийн ахлагч Билигт өрсөлдөгч багийнхаа Энхсайханд хожигдсоноор тоглолтын хувь заяа эргэсэн гэж хэлж болно.
- Би сүүлийн 5 жилд Билигтийг огт хожоогүй байсан. Анх удаа л хожлоо гэж Энхсайхан ялалт байгуулсныхаа дараа хэллээ. Энхсайхан ийнхүү анхны хожлыг тэглэсэн бол, тус багийн залуу тамирчин Индра үнэхээр гайхалтай урамтай тоглолт үзүүлж, өмнө нь ялагдаж байсан эгч дүү хоёрыг итгэлтэйгээр буулган авснаар финалд гарч ирлээ.
Нэгэнт аварга болох багийг буулган авсан учир аваргын төлөө чармайх болно гэж багийн дасгалжуулагч С.Галбадрах онцоллоо. Хүрэл медалийн төлөө Төмөрт Өргөө : Бласт тоглоно. Тоглолт "Оч" клубт өнөөдөр 18.00 цагаас эхэлнэ. Түрүүлж 5 хожсон нь эхний хожлоо авах юм байна. Нийтдээ 3 тоглолт хийх боломжтой.
Э.ОТГОНЖАРГАЛ