Э.СОДНОМПЭЛЖЭЭ АЛТАН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

2017-03-03  

Арабын нэгдсэн Эмират улсын нийслэл Дубай хотноо  хоёрдугаар сарын   27-оос 03 дугаар сарын 03-ны өдрүүдэд  пауэрлифтингийн “Дэлхийн цом”-ын аварга шалгаруулах тэмцээн болж өндөрлөлөө.

Тус тэмцээнд эх орноо төлөөлөн оролцсон  “Рио 2016” паралимпийн наадмын хүрэл медальт МУГТ Э.Содномпилжээ аваргын алтан медаль хүртлээ.

Тэрээр  97 кг-ийн жинд оролцож 220 кг-ийг шахсан . Тус жинд  пауэрлифтингийн спорт өндөр хөгжсөн  12 орны 15 тамирчин өрсөлдсөн юм.

Э.Содномдэлжээгийн “Дэлхийн цом”-ын тэмцээнээс хүртэж буй анхны алтан медаль нь энэ бөгөөд өмнө нь хоёр мөнгөн медаль зүүж байсан.

 

О.ДАШНЯМ

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?