ШҮҮХЭЭС “ДҮНЖИНГАРАВ” УРАЛДААНЫГ ТҮДГЭЛЗҮҮЛЭХ ШИЙДВЭР ГАРГАЛАА

2017-03-04  

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн хуралдаанаар дараах шийдвэрийг гаргалаа.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг баримтлан Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрүүдийн эсрэг үндэсний сүлжээ” Нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллага,  “Хүүхэд хамгааллын үндэсний сүлжээ”  Нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллагуудын нэхэмжлэлтэй, Монгол Улсын Засгийн газарт холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгч нараас  гаргасан “Захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх” хүсэлтийг хангаж, Монгол Улсын Засгийн газар 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдөр 2017 онд зохион байгуулах хурдан морины Хаврын болон Зуны уралдааны товыг баталсан тогтоолын Хөвсгөл, Говь-Алтай аймагт тус тус 2017 оны 03 дугаар сарын 12-ны өдөр, Төв аймгийн Аргалант суманд 2017 оны 03 дугаар сарын 05-ны өдөр товлосон хэсгийг уг хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэл түдгэлзүүллээ.

Хөвсгөл, Говь-Алтай аймагт тус тус 2017 оны 03 дугаар сарын 12-ны өдөр, Төв аймгийн Аргалант суманд 2017 оны 03 дугаар сарын 05-ны өдөр товлосон зохион байгуулах үйл ажиллагааг хэрэг эцэслэн шийдвэрлэгдэх хүртэлх хугацаанд зогсоохоор шийдвэрлэсэн байна. 

 

 

 

ЭХ СУРВАЛЖ: НИЙСЛЭЛ ДЭХ ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
monx:TSAANA CHINI URALDAAN BOLOOD BAIGAA YUM BISH YY MANUUXAINUUDAA SHYYGCH ODMAA 2017-03-05
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?