МОНЛАА 5:4 ЦЭЦЭН ГЭРС

2017-03-04  

 Теннисний дээд лигийн эхний тоглолт Мон-Лаа багийн ялалтаар өндөрлөлөө. Цэцэн-гэрс багийн эрэгтэйчүүд 4 хожиж, Мон-Лаа багийн эмэгтэйчүүд 4 хожиж, эцсийн шийдвэрлэх 9 дэх тоглолтыг сугалааны дагуу Цэцэн гэрс багийн ахлагч, улсын аварга Б.Баярмагнай Мон-Лаа багийн тоглогч, улсын аварга Энхсайхантай хийлээ.

Энхсайхан эхний хоёр партыг хожсон ч, 3,4 дэх партад хожигдож, эцсийн 5 дахь тоглолт гарсан нь үзэгчдийг өндөлзүүлсэн. 5 дахь партад Б.Баярмагнай илүүрхэж 9:6 -аар хошуучилж явсан ч Энхсайхан гүйцэж барьж, улмаар 15:13 харьцаагаар маш чухал хожлыг Мон-Лаа багтаа авчирлаа.

Ерөнхий харьцаа 1:0 болоход Мон-Лаа багийн залуу тамирчин, дэд мастер Индра, Должинзуу нар тус бүр хоёр хоёр хожсон нь багийн ерөнхий амжилтад нөлөөллөө гэж Мон-Лаа багийн дасгалжуулагч С.Галбадрах хэллээ.

Хэдийгээр Мон-Лаа багийн туг болсон ОУХМ Э.Лхагвасүрэн хоёр хожигдсон ч баг нь эхний хожлоо авч чадсан нь тус багийн тоглогчид туйлын жигд байгааг илтгэлээ.

Маргааш буюу ням гарагт өглөө 10.00 цагаас ОЧ клубт хариу тоглолт болно. Хэрэв Мон-Лаа хоёр дахь хожлоо авч чадваас Ширээний теннисний Дээд Лигийн аваргаар тодрох болно. Тэнцсэн тохиолдолд нэмэлт 3 дахь тоглолтыг маргааш үдээс хойш хийх нь.

 

 

 

А.ЦЭРЭНДУЛАМ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?