ОЛОН УЛСЫН НАЙМАН ШҮҮГЧИЙН ДӨРӨВ НЬ АЖИЛЛАВ

2017-03-06  

МШТХ-ноос энэ жилийн Холбооны Дээд Лигийн тоглолтын ерөнхий шүүгчээр олон улсын шүүгч Э.Мөнхбилэгийг томилсон байна. Мөнхбилэгийн удирдлаган дор олон улсын шүүгчид болон улсын шүүгчид маш өндөр зохион байгуулалттай ажиллалаа гэж нийт баг, тамирчид, тэмцээнд оролцогчид дүгнэлээ.

Тэмцээний өмнө гаргасан журмаа нэг удаа өөрчилснийг эс тооцвол онцын ноцтой зөрчил гараагүй гэж ерөнхий шүүгч Ж.Мөнхбилэг онцолж байна. Улсын шүүгч Д.Түмэн- Өлзий, А.Энхбат, Б.Батбаяр, нэгдүгээр зэргийн шүүгч Э.Оюун, Ж.Мандах, Б.Сосарбарам нараас гадна олон улсын шүүгч О.Бадамцоо, Ж.Болд, Э.Мөнхбилэг, Б.Буянбат нар Дээд Лигийн тэмцээнийг хуваарийн дагуу 3 сарын турш шүүсэн байна.

Тэмцээний явцад онооны талаар маргаан гараагүй нь шүүлтийн ажиллагаа мэргэжлийн өндөр түвшинд явсныг гэрчлэв. Харин Дээд Лигийг шүүх үүрэгтэй байсан олон улсын хэмжээний шүүгч Амарсанаа, Бат-Эрдэнэ нар нэг ч тоглолтыг шүүгээгүй байна. Харин Даваанямын хувьд гадаадад томилолтоор ажиллаж буй учир энэ удаа шүүж чадаагүй тухай шүүгчдийн зөвлөлөөс мэдээллээ.

Тамирчид болон Холбооны удирдлагын зүгээс эх орондоо болж буй тэмцээн уралдааныг том жижиг гэж ялгалгүй аль болох олон улсын тэмцээний шүүгчийн эрхийг авсан шүүгчдээр шүүлгэх эрмэлзэлтэй байгаа гэдгээ тус холбооны ерөнхийлөгч Гантулга илэрхийлэв. "Удахгүй энэ сарын сүүлчээр Дархан хотод Улсын аварга шалгаруулах тэмцээн болно. Тэр үеэр бүх шүүгчдийг үнэмлэхжүүлсэн байх болно" гэж шүүгчдийн зөвлөлийн дарга Э.Мөнхбилэг тодотголоо. Тэмцээнийг стандартжуулахад шүүгч нэг бүрийг оролцоо чухал гэдгийг ч МШТХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга С.Галбадрах онцоллоо. Ямар ч гэсэн энэ удаагийн Дээд Лигийн тоглолтын зохион байгуулалт, шүүлт зэрэг нь олон улсын стандартад нэлээд дөхсөн байна.

 

 

 

Ц.ЭНХБАТ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?