Энэ сарын 10-12-ны өдрүүдэд Азербэйжаны Баку хотноо “Baku GRAND SLAM 2017” жудо бөхийн тэмцээн болно. Жил болгон зохиогддог тус тэмцээнд жудо бөх өндөр хөгжсөн 32 улсын 204 тамирчин өрсөлдөх юм.
“Baku GRAND SLAM 2017” тэмцээнд эх орноо төлөөлж 6 тамичин өрсөлдөхөөр болжээ. Тус тэмцээнийг МУГТ Д.Сумьяа, МУГТ Г.Болдбаатар, ОУХМ Д.Төмөрхүлэг нарын шилдэг жудочид өнжиж байна. Тэмцээнд “тоосоо өргөх” үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнийг та бүхэнд танилцуулья.
-60 МУГТ Д.Амартүвшин
-66 ОУХМ Г.Хэрлэн
-73 ОУХМ Г.Одбаяр
-81 ОУХМ О.Ууганбаатар
+100 ОУХМ Ө.Дүүрэнбаяр
-78 ОУХМ Ц.Наранжаргал
О.Дашням