УНТЭ-ИЙН ЭМЧ НАР УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ҮЗЛЭГ, ОНОШЛОГОО ХИЙЛЭЭ

2017-03-06  

Анх дэлхий дахинаа 2006 оноос эхлэн “Бөөр хамгаалах дэлхийн өдөр”-ийг тэмдэглэж эхэлсэн бөгөөд одоогоор  160 гаруй оронд уг өдрийг тэмдэглэн өнгөрүүлж байна. Манайд   2009 оноос “Бөөр хамгаалах дэлхийн өдөр”-ийг тэмдэглэн, уг өдөрт зориулан хүмүүнлэгийн арга хэмжээ жил бүр зохион байгуулж ирлээ. Энэ жилийг “Бөөрний өвчлөл болон таргaлалт” гэсэнуриатайгаар тэмдэглэн өнгөрүүлж байна.  Уг өдөртэй холбогдуулан энэ амралтын өдрүүдэд Улсын НэгдүгээрТөв Эмнэлгийн Бөөрний төвийн эмч нар, Рафаэл Интернэйшнл Олон Улсын ТББ хамтран Төв аймгийн Баяндэлгэр суманд сайн дурын эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, эмчилгээ хийлээ.

Энэ үеэр үйлчлүүлэгчдийн биеийн жин,  өндрийг хэмжих жингийн илүүдлийг тодорхойлж, цусны даралт, шээсний ерөнхий шинжилгээ, хэвлийн эхо, дотрын бүх нарийн мэргэжлийн болон эмэгтэйчүүдийн үзлэг хийж,  эмч нарын зөвлөгөөний дагуу зохих эм болон витаминуудыг үнэ төлбөргүй тараалаа. Мөн“Бөөрний өвчлөл болон таргалалт” сэдэвт сургалт явуулж, танилцуулга тараасан юм.

Уг үзлэг оношлогоонд Төв аймгийн Баяндэлгэр сумын 170 гаруй иргэд хамрагджээ. Мөн орон нутагт олдоц муутай, өндөр үнэтэй 3 сая төгрөгний эмээр үнэ төлбөргүй хангалаа.

УНТЭ-ийн Бөөрний төвийн эмч нартай УХТЭ-ийн Эмэгтэйчүүдийн эмч сайн дураар оролцож үзлэг оношлогоог хийлээ гэж ЭМЯ-наас мэдээллээ.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?