МҮОХ-НЫ ЕРӨНХИЙЛӨГЧИД ЗАГДСҮРЭН, ГАНЗОРИГ, САЙХАНСАМБУУ, БАЯСГАЛАН НАР ӨРСӨЛДӨНӨ

2017-03-07  

Монголын Үндэсний Олимпийн Хорооны ээлжит Их Хурлын тов энэ сарын сүүлийн 7 хоногт таарчээ. Олимпийн хороог удирдах хүсэлтэй хүмүүс нэрээ дэвшүүлэх үйл ажиллагаа хэдийнээ эхэлсэн байна. Нэр дэвшүүлэх үйл ажиллагаа нээлттэй, гэхдээ нэрийг нь тодорхой хугацаанд нууцлах журам гаргажээ. Ур журмын дагуу энэ сарын 9-ний өдөр дугтуйг задалж, хэн хэн МҮОХ-ны ерөнхийлөгчид өрсөлдөх хүсэлтээ илэрхийлснийг зарлах юм байна.

Одоогоор Завхан аймаг Загдсүрэн, Сайхансамбуу, Архангай аймаг Ганзориг, Дорноговь аймаг Баясгалан гэсэн төлөөлөлтэй байгаа гэсэн мэдээлэл ам дамжин яригдаж байна. Загдсүрэнгийн хувьд МҮОХ-ны ерөнхийлөгчөөр сүүлийн 20-иод жил тасралтгүй ажиллаж буй туршлагатай нэгэн. Хамт олны хүсэлтээр дэвших болсон гэх мэдээлэл бий. Харин Сайхансамбуу бол УИХ-ын гишүүн, Боксын холбооны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан. Боксын холбоонд авсан газар дээрээ хувийн эдлэн барьсан гэх хэл ам дагадаг, түүнийг. Түүний ард олимпийн хорооны одоогийн удирдлагыг эсэргүүцэгч нар байгаа гэх мэдээлэл бий. Ганзоригийн хувьд Үйлдвэр Худалдааны сайд, ГОК-ын ерөнхий захирал, Боксын Холбооны ерөнхийлөгч зэрэг албан тушаал, сонгуульт ажлыг эрхэлж байсан. Түүний үед Монголын Боксын Холбоо хөгжлийнхээ оргилд хүрсэн түүхтэй. Харин Баясгалангийн хувьд Боди компаниар овоглодог. Өнгөрсөн хоёр ч удаагийн Их хурлаар өрсөлдсөн боловч амжилт олоогүй. МҮОХ-ны дэд ерөнхийлөгчийн сонгуульт албан тушаалтай. Энэ удаа дахин өрсөлдөхөөр зэхэж буй гэж түүний талаар ярьж байна. Их аварга Дагвадорж энэ албан тушаалыг маш их сонирхож байсан. Харин Чөлөөт Бөхийн Холбоогоо орхисноос хойш энэ тухай огт дурсахгүй байх болсон. Тиймээс маш том өрсөлдөгч өрсөлдөөний талбарыг орхисон гэж хэлж болно. Хоёрхон хоногийн дараа хэн хэн дэвших болсныг Та бид мэдэх нь ээ.

 

 

ЭХ СУРВАЛЖ : SPORTLIFE.MN

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Зочин:Энэ Сайхансамбуу яах гэж байгаан. Салбарын хүн нь удирдах нь зөв ш дээ. 2017-03-07
Болдсайхан:Зарим нэг хүмүүс байраа тавьж өгөх хэрэгтэй. Шинэ хүмүүс энэ салбарын удирдвал... 2017-03-07
Зочин:Ажлаа мэддэг хүн нь энэ салбараа аваад явсан нь дээр шүү. Загдсүрэн, Баясгалан 2-н нэг сонгогдох байхдаа. 2017-03-07
Зочин:Олон нийтийн энэ байгууллаг нь олон улсад танигдсан нэр хунд нь есеж яваа Загдсурэн нь ариал тулахтай да 2017-03-08
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?