Монголын Ширээний Теннисний Холбооны Дээд Лигт баг тамирчдаа зохион байгуулан амжилттай оролцсон Мон-Лаа, Бласт, Төмөрт-Өргөө, Цэцэн-Гэрс, Мон-Кон, Бласт-Шинэ од, Өег, Хаан даатгал багийн удирдлагад холбооны ерөнхий нарийн бичгийн дарга С.Галбадрах гүн талархал илэрхийлэв.
Энэ байгууллага хамт олны хүчин чармайлтын үр дүнд Холбооны Дээд Лиг чанартай, өрсөлдөөнтэй болж буйг тус тэмцээний хаалтын ажиллагааны үеэр С.Галбадрах онцлон дурдлаа. Ялангуяа, ОХУ-аас легионер тамирчин урьж оролцуулсан Бласт багийн эзэн Одончимэгт онцгойлон талархал илэрхийлэв. Гадны өндөр ур чадвартай тамирчин Дээд Лигийн тоглолтыг улам өрсөлдөөнтэй болгож, ялангуяа залуу тамирчдын ур чадвар дээшлэхэд нөлөөллөө гэж тэр онцоллоо.
ЭХ СУРВАЛЖ : SPORTLIFE.MN