Монголын сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулж буй “Nissan” дээд лигийн тэмцээний хоёрдугаар тойргийн тоглолтууд Спортын төв ордонд үргэлжилж байна.
Даваа гарагийн эхний тоглолт Дархан Гарьд болон Этүгэн Ирвэсүүд багуудын хооронд явагдсан. Тоглолтын эхлэлийг Дархан Гарьд сайн хийж Б.Мөнхболдын дараалласан холын шидэлтүүд байндаа тусч эхний үед 22:11-ийн харьцаатай илүүрхсэн.
Ирвэсүүд гуравдуугаар оноог барьж тооны харьцааг тэнцүүлж чадсан ч төгсгөлөө тааруу хийж 4 дүгээр үед Дархан гарьд 11 оноо илүү авч тоглолтын төгсгөлд 91:80 ийн харьцаатай Гарьдууд ялсан юм. Энэ өдөр багийн ахлагч Б.Мөнхболд гайхалтай тогололт үзүүлж 34 оноо, 12 удаа самбараас бөмбөг авалт хийсэн.
Мөн М.Дорждагва 13 оноо, О.Ууганбаяр 10 оноогоор багтаа тус хүргэсэн.
Харин Этүгэн Ирвэсүүдээс Нэйт Барнс 34 оноо авч багаа тэргүүлсэн. Энэ өдрийн хоёр дах тоглолт SBL Хасын Хүлэгүүд – ҮБТДС Харцага багуудын хооронд боллоо.
Лигийг хожигдолгүй үргэлжлүүлж буй Хүлэгүүд тоглолтын эхнээс л давамгайлсан бөгөөд эхний хагас 47:27-ийн харьцаатай өндөрлөсөн юм.
Дөрөвдүгээр үед Харцага онооны зөрүүг ойртуулсан ч, тоглолтын төгсгөлийг Хүлэгүүд сайн хийж 88:80 аар хожил авсан. Хасын Хүлэгүүдээс Батлер, М.Отгонмөнх, А.Бямбадорж нар тус бүр16 оноо авсан бол Т.Санчир 12 оноо, Б.Билгүүн 8 оноо авчээ.
Харцагаа багаас П.Болортулга 18 оноо, 13 самбар, Ц.Азбаяр 18 оноо, 10 оновчтой дамжуулалт өгсөн. Энэхүү тоглолтод Харцага багийн шинэ залуу тоглогч О.Эрдэнэцогт 15 оноо авч сайн тоглолт үзүүлсэн юм.
О.ДАШНЯМ