ЛИВЭРПҮҮЛ ХҮСНЭГТИЙН БАЙРАА АХИУЛЛАА

2017-03-07  

 Английн примиэр лигийн 27 дугаар тойргийн тоглолтууд өнгөрсөн амралтын өдрүүдэд явагдлаа. Энэ тойргийн онцлох тоглолт лигийн 18 удаагийн аварга Ливерпүүл болон Лондоны Арсенал клубуудын хооронд явагсан юм.

Хоёр багийн эхний тоглолтод Ливерпүүл өрсөлдөгчөө талбайд нь 4:3 аар хожиж байсан бол энэ удаа ч илүүрхэж 3:1-ээр буулгаж авсан.

Тоглолтын эхний гоолыг Коутиногийн ухаалаг дамжуулалтаар Фирмино оруулсан бол “хар алмаз” Сайдо Мане гоол оруулж багийнхаа тэргүүллийг баталгаажуулсан.

Хоёрдугаар үеийн 57 дох минутанд Арсеналын Англи довтлогч Дани Уэлбэк Алексис Санчесын дамжуулалтаар гоолдож тооны харьцааг ойртуулсан ч тоглолтын эцсийн цэгийг Ливерпүүлын Голланд хагас хамгаалагч Уиналдум сөрөг довтолгоогоор гоол хийж тавьсан.

27 дугаар тойрогт явагдсан бусад тоглолтуудын мэдээллийг хүргэе.

Манчестр Юнайтед 1:1 Боурнмут Лэстэр сити 3:1 Халл сити Стоук сити 2:0 Мидлэсборо Суонси сити 3:2 Бөрнли Уотфорд 3:4 Саутхэмптон Уэсбром 0:2 Кристал плас Манчестр сити 2:0 Сандерланд Тоттенхэм 3:2 Эвертон Хүснэгтийн тэргүүн баг Челси өнөөдөр Уэстхэм клубийн талбайд зочилж тоглоно.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

О.ДАШНЯМ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
ХӨЛ БӨМБӨГ СОНИРХОГЧ:БАС Л ЧАНГА БАГ ШҮҮ 2017-03-07
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?