Аваргуудын Лигийн гал гарсан хариу тоглолт маргааш болох нь. Английн их буучид ARSENAL нутаг дээрээ Германы аваргуудыг хүлээн авна. Эхний тоглолтод 5:1-ээр бут ниргүүлсэн Их буучид 4:0-ээр хожиж байж дараагийн шатанд үлдэх хүндхэн даалгавартай. Довтолгоо, хамгаалалт аль аль нь жигд, дэлхийн Номер 1 хаалгачтай Байерны хаалгыг 4 гоолоор мялаана гэдэг бол маш хүнд ч биш, биелэшгүй мөрөөдөл гэж хэлж болно. Мэргэжилтнүүд, Байерныг дараагийн шатанд шалгарсанд аль хэдийнээ тооцсон. Гайхамшиг л эс тохиолдвоос...
ЭХ СУРВАЛЖ : SPORTLIFE.MN