3-ЫН ЭСРЭГ 3 САГСАН БӨМБӨГИЙН ТЭМЦЭЭН БОЛНО

2017-03-08  

Сагсан бөмбөгийн гурвын эсрэг гурав төрлийн Монгол дах албан ёсны анхны тэмцээн гуравдугаар сарын 11-12-ны өдрүүдэд МҮЭСТО-ны спорт зааланд явагдана. Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбоо байгуулагдан ФИБА-гийн 3х3-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлж байгаа ба энэхүү тэмцээний үеэр ФИБА 3х3-ийн Ази хариуцсан ахлах шүүгч Монголд ирж олон улсын шүүгчийн семинарыг зохион байгуулах юм.

Анхдугаар тэмцээнд өнгөрсөн онд тус төрөлд Азийн Элсний наадмын мөнгөн медальт баг, Дэлхийн Оюутны Аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт баг, БНАСАУ-ын Үндэсний шигшээ багийн тоглогчид, АНУ-ын легионеруудын 3х3 баг, 4-р сард болох Азийн Оюутны АШТ-нд оролцох 2 баг, Спрайт 3х3 тэмцээний 3 удаагийн аварга баг, Үндэсний лигийн 3х3 баг гэсэн шилдэг 8 баг оролцохоор мэдэгдээд байна. Мөн энэхүү тэмцээнд оролцогчид нь FIBA 3×3-ийн дэлхийн ранкын оноог цуглуулах боломжтой юм.

 

 

О.ДАШНЯМ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?