БАЙЕР МЮНХЕН 5:1-ЭЭР АРСЕНАЛЫГ БУТ НИРГЭЛЭЭ

2017-03-08  

Германы аваргууд английн Их буучдад ямар ч шанс үлдээсэнгүй. Эхний тоглолтод 5:1-ээр нутагтаа хожсон амжилтаа Англид ч бас давтлаа. Хэдийгээр Арсеналын Валкаут эхний гоолыг оруулж англичуудад итгэл төрүүлсэн ч Левиндовскийн хариу гоол энэ найдварыг нь унтраалаа. Торгуулийн талбайд Левиндовскийг түлхэн унагасны төлөө шүүгч 11 метрийн торгуулийн цохилт өгснийг хохирогч өөрөө гүйцэтгэлээ.

Мөн шүүгчийн шийдвэрийг эсэргүүцсэн Арсеналын капитан Шэлвиг дахин торгож, улаан карт өгснөөр тэд 10-уулаа үлдсэн. 54 дэх минутад харьцаа 1:1 болж, Арсеналчууд 10-уулаа үлдсэнээс хойш Их буучдын тоглолт нурсан. Хоёр дахь гоолыг Голланд тоглогч Роббен их буучдын хамгаалалтын алдааг ашиглан 16 дотор орж ирж зүүн хөлийн гайхалтай цохилтоор харьцааг 1:2 болгосон. Дараа нь Коста 16-ийн гаднаас хүчтэй цохилтоор 3:1 болгож Их буучдыг бүрэн унтраасан. Дараа нь Видал 79, 85 дахь минутад харьцааг 1:5 болгож энэ оройн тоглолтын гоолын цэгийг хатгасан. Харьцаа 10:2 !!!!.

Ийнхүү Анчелоттагийн цэргүүд хагас шигшээд үлдэж, их буучид тоглолтоо төгсгөлөө.

 

 

ЭХ СУРВАЛЖ : SPORTLIFE.MN

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?