НАПОЛИ ДААЛГАВРАА БИЕЛҮҮЛЖ ЧАДСАНГҮЙ

2017-03-08  

Испанийн аварга, өнгөрсөн 2 жилийн Аваргуудын Лигийн аварга Реал Мадридын тоглолтыг үзэхээр үзэгчид тоглолт эхлэхээс 5 цагийн өмнө цугларсан. Тэд төрөлх хотынхоо баг Наполийг дэмжихээр ийнхүү эртлэн цугласан ч баг нь бас хожигдлоо. Испанид 3:1-ээр хожигдсон бол нутаг дээрээ 3:1 харьцаагаар хожигдож, тоглолтыг орхилоо. “Реал Мадрид” шигшээд ямар ч төвөггүй шалгаран үлдэв. Реал Мадрид багийн ахлагч Серхио Рамос эхний гоолыг хийсэн бол хожлын хоёр дахь гоолыг италичууд өөрсдийнхээ хаалганд хийжээ.

Ийнхүү Байер Мюнхен болон Реал Мадрид гэсэн 2 хүчирхэг баг Аваргуудын Лигийн шувтаргын шатанд шалгарлаа. Өнөө орой өөр хоёр багийн нэр тодорно. Энэ бол Парис сан Жерменд 4:0 -ээр хожигдсон Барселона болон Португалийн Бенфикад 1:0-ээр ялагдсан Боруссиа Дортмунд юм. Испаничууд 90 минутанд 6 гоол хийнэ гэдгээ амлаж буй бол Дормундын Боруссийн даалгавар харьцангуй биелэх боломжтой. Боруссиа 2:0-ээр хожиж чадвал дараагийн шатанд шалгарна.

 

 

ЭХ СУРВАЛЖ : SPORTLIFE.MN

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?