ЛУЙС ЭНРИКЕ : ТЭД 4 ГООЛ ХИЙЖ ЧАДСАН БОЛ БИД 6 ГООЛООР ХАРИУ БАРИНА

2017-03-08  

Аваргуудын Лигийн бас нэгэн гайхалтай тоглолт та биднийг энэ үдэш хүлээж буй. Парис Сан Жермэнд 4:0-ээр хожигдсон алдарт Барселона хариу тоглолтоо хийх болно. Өөрийн цэнгэлдэх хүрээлэндээ ямар ч хүчтэй багийг сөхрүүлдэг Барселонад Францын аварга Парис Сан Жерменийг дор хаяж 4:0 харьцаагаар хожих хүндхэн даалгавар бий. Месси, Неймар, Суарасын гурвал хэдэн ч гоол оруулах чадвартай. Тэд 4 биш 6 гоол оруулна гэж Барсагийн дасгалжуулагч Энрике хэвлэлд ярилцлага өгөхдөө онцоллоо.

Нутгийнхаа талбайд 4:0-ээр хожиж чадсан францчууд гараа хумхиад зүгээр суухгүй нь ойлгомжтой. Тоглолтыг өнөө орой 22.40-өөс Оросын сувгаар шууд дамжуулах болно. Энрике дасгалжуулагч бүтэхгүй зүйл ярьж байх шиг санагдана. Барселона баг бол мандан бадарч буй Барса биш болсон. Тиймээс Энрикегийн үгийг багаа зоригжуулсан үг гэж л хүлээн авахаас өөр аргагүй.

 

 

 

ЭХ СУРВАЛЖ : SPORTLIFE.MN

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
zochin:tom tenegt 2017-03-08
mgl:xaraa biz dee BARSA bol BARSA 6-1 xaxaxa 2017-03-09
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?