ЧИХ ХАМАР ХООЛОЙН ЭМНЭЛГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ТҮР ЗОГСООЖ АЖИЛЛАЛАА

2017-03-09  

Иргэдээс ирүүлсэн гомдлын дагуу БГД-т байрлах Энхсонор чих хамар хоолойн эмнэлгийн үйл ажиллагаанд Эрүүл ахуй халдвар хамгаалал, Эм биобэлдмэлийн хяналтын чиглэлээр хамтарсан хяналт шалгалт хийлээ.

Хяналт шалгалтаар тус эмнэлгийн ажлын байр нь эрүүл ахуй, халдвар хамгааллын дэглэмийн шаардлага хангахгүй, мэс ажилбарын өрөөгүй, үзлэг эмчилгээний өрөөнд мэс ажилбарын тусламж үйлчилгээг үзүүлдэг, эмнэлгийн байрыг зориулалтын дагуу ашигладаггүй /айлд байраа түрээсэлсэн/, сувилагчгүй, үйлчлэгчгүй, халдварын сэргийлэлт хяналтын чиглэлээр хийсэн тодорхой ажилгүй, эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой халдварын танадалт, судалгаа хийгээгүй, ариутгасан багаж, материалыг ариун бус багажтай хольж хадгалсан, ариутгасан багажийн ариун чанараа хадгалах хугацаа дууссан, үзлэг, эмчилгээний өрөөнд гар угаах боломжгүй, айлын ариун цэврийн өрөөг хамт ашигладаг, физик эмчилгээний багаж, материалыг заавар журмын дагуу цэвэрлэн, халдваргүйжүүлдэггүй, эмч ажлын байрандаа ажлын хувцасаа бүрэн өмсөөгүй, эмнэлгийн тусгай хог хаядлыг төрөлжүүлэн цуглуулаагүй, хаана устгасан нь тодорхойгүй, эм эмнэлгийн хэрэгслийн хадгалах горимыг алдагдуулж хадгалсан зэрэг зөрчил дутагдал илэрлээ.

Шалгалтаар илэрсэн зөрчлийг үндэслэн тус эмнэлгийн үйл ажиллагааг улсын ахлах байцаагчийн актаар түр хугацаагаар зогсоож, Эрүүл ахуйн тухай хуулийн холбогдох заалтыг үндэслэн шийтгэвэрийн арга хэмжээ авч ажиллалаа.

 

 

ЭХ СУРВАЛЖ : ЭРҮҮЛ МЭНД, БОЛОВСРОЛ СОЁЛЫН ХЯНАЛТЫН ХЭЛТЭС

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Зочин:Шалгалт хийх газар зөндөө байгаа. Ганц энэ эмнэлгээр хязгаарлагдахгүй 2017-03-09
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?