Парис сан Жермэнд 4:0-ээр бут ниргүүлээд байсан Барселона хариу тоглолтондоо 6 гоолоор “бэлэг барина” гэсэн амлалтандаа хүрлээ. Эхний үеийн дөнгөж 3 дахь минутанд Суарез гоолдсон бол 35 дахь минутанд Иньестагийн дамжуулсан бөмбөгийг хамгаалагч Курзава өөрийн хаалганд чихсэн.
Эхний нэгдүгээр үе 2:0. Барсачуудад багагүй итгэл төрүүлж байлаа.. Хоёрдугаар үе мөн л Барселончуудын давамгайллаар эхэлж, дөнгөж 48 дах минутанд Месси 11 метрийн торгуулийн цохилтоор харьцааг ганцхан бөмбөгний зөрүүтэй болгосон. Гэсэн ч Парис Сан Жермен багийн цөөхөн довтолгооны нэгийг Кавани ашиглаж гоолдож 3:1 болгосон нь Барсаг дахин 3 гоол хийх хүндхэн нөхцөлд аваачсан. Барса бууж өгөхийг хүссэнгүй Неймар 16 -ын гаднаас гайхалтай цохилт хийн 4:1, дараа нь 11 метрийн торгуулийн цохилтоос Неймар гүйцэтгэж харьцааг 5:1 болгож чадсан.
Төгсгөлийн цэгийг сэлгээгээр орж ирсэн Роберто хатгаснаар Барселона 6:1-ээр Парис сан Жерменийг буулгаж авлаа. Нийт харьцаа 6:5. Эхний тоглолтод 4 гоолын зөрүүтэй хожигдоод, түүнийгээ нэхэж хожсон хамгийн анхны тохиолдол боллоо. Энэ тоглолт бол Парис Сан Жермений хувьд маш том сургамж, Барсагийн хувьд маш том хичээл болов. Боломжгүй зүйл гэж байхгүй гэдгийг Барсачууд нотлов. Тэдэнд нэмэлт цагийн ч шаардлага гарсангүй. Хүчирхэг довтолгоотой баг гэдгээ бас дахин баталлаа. Одоо тэдний довтолгоог хэн зогсоож чадах вэ? гэдэг асуулт дахин сөхөгдлөө.
Эх сурвалж : SPORTLIFE.MN