ЦАХИМ ЭРҮҮЛ МЭНД ТӨСЛИЙН АСУУДЛААР УУЛЗЛАА

2017-03-09  

Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг өнөөдөр Дэлхийн банкны Монгол дахь Суурин төлөөлөгч Жеймс Андерсоныг хүлээн авч уулзлаа.

Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг уулзалтын үеэр хэлэхдээ, харилцаа холбооны салбарын хөгжил маш хурдацтай явагдаж байгаа өнөө үед мэдээллийн технологи нь эрүүл мэндийн салбарын хөгжлийг хурдасгахад чухал үүрэгтэй.

Тийм ч учраас төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, тусгай мэргэжлийн төвүүд, аймаг болон дүүргийн эмнэлгүүдийн үйл ажиллагааг цахим тогтолцоонд шилжүүлэх зорилгоор “Цахим эрүүл мэнд” төслийг хэрэгжүүлж байна гэв.

Энэхүү төслийн хүрээнд Монгол улсад “Эрүүл мэндийн мэдээллийн үндэсний төв”-ийг байгуулах бөгөөд Эрүүл мэндийн сайдын зүгээс тус төв нь өөрийн гэсэн байртай байх нь цаашид төсөл хэрэгжээд дуусахад үйл ажиллагаа тогтвортой үргэлжлэх ач холбогдолтой гэдгийг онцлон хэллээ.

Дэлхийн банкны Монгол дахь Суурин төлөөлөгч Жеймс Андерсон дахин уулзаж байгаадаа талархалтай байна гээд төслийн үйл ажиллагаа хэвийн, төлөвлөгөөний дагуу үргэлжилж байгааг хэллээ. Энэ эрчээрээ явбал төслийн хэрэгжилт хангалттай гэсэн үнэлгээ авч, ЭМЯ-аас гаргаж буй “Эрүүл мэндийн мэдээллийн үндэсний төв”-ийн байртай болох саналыг дэмжүүлэх боломж бүрдэнэ гэж харж байгаагаа уламжилсан юм гэж ЭМЯ-наас мэдээллээ.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?