ЧӨЛӨӨТИЙН ТАМИРЧИД БУРИАДЫГ ЗОРИЛОО

2017-03-10  

ОХУ-ын Буриад улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит XXII олон улсын чөлөөт бөхийн тэмцээн ирэх амралтын өдрүүдэд Улаан-Үд хотод болно. Энэ удаагийн тэмцээнд Монголоос 70- орчим тамирчдын бүрэлдэхүүнтэй баг оролцохоор Буриадыг зориод байна.

Монголын багийн ахлагчаар “Хасу-Мегаватт” компанийн захирал Ж.Түмэн-Аюуш, дасгалжуулагчаар үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Б.Баттулга, Б.Батзориг, гавьяат дасгалжуулагч А.Цэдэнсодном, гавьяат тамирчин О.Пүрэвбаатар (Гацуурт-Олимп), ОУХМ Ж.Чулуунбат (Сүлд), спортын мастер Ц.Баярсайхан (ҮБТДС), Ж.Дандар (Харгант-Цамхаг), Ц.Гантөгс (Арслан), шүүгчээр олон улсын шүүгч Х.Ганболд нар ажиллах юм.

Өнгөрсөн жилийн тэмцээнд Буриадын Ерөнхийлөгчийн цомын тэмцээнд манай улсын бөхчүүд нэг алт, хоёр мөнгө, гурван хүрэл медаль хүртэж байв. Багийн бүрэлдэхүүн :

• 57 кг : Гавьяат тамирчин Э.Бэхбаяр, ОУХМ З.Занабазар, С.Батболд, спортын мастер А.Мөнх-Эрдэнэ, Б.Далайбаяр, Ц.Цогбадрах, Б.Төгс

• 61 кг : Гавьяат тамирчин Э.Ням-Очир, ОУХМ Б.Нэмэхбаяр, Т.Түвшинтулга, Б.Хаш-Эрдэнэ, Т.Тулга, спортын мастер Д.Балжинням, Г.Отгонбаатар, С.Билгүүн, Б.Гүндсамбуу, дэд мастер Ц.Цогхүү

• 65 кг : ОУХМ Б.Номин, Н.Лхамгармаа, Б.Батмагнай, спортын масер Г.Чойгожод, Ч.Жамсранжав, Б.Наранболд, Х.Хишигбат, Г.Ханбүргэд, дэд мастер А.Батдорж, О.Ганбаяр

• 70 кг : гавьяат тамирчин Г.Мандахнаран, спортын мастер Б.Нямдорж, Д.Хатанбаатар, Б.Цогтгэрэл, Б.Сүхбат, Н.Амарсайхан

• 76 кг : ОУХМ Д.Гомбодорж, Б.Анхбаяр, спортын мастер Б.Батсүх, Г.Төрболд, З.Сумъяабазар, Б.Отгонбаяр, Б.Бямбадорж, дэд мастер Ө.Элбэгбаяр

• 86 кг : ОУХМ О.Үйтүмэн, спортын мастер Б.Өлзийсайхан, Т.Мөнгөншагай, Г.Ганхуяг

• 97 кг : ОУХМ М.Билгүүтэй, Л.Төртогтох, спортын мастер Б.Одсүрэн, Ш.Пүрэвгарьд, дэд мастер Б.Бат-Эрдэнэ, О.Бат-Эрдэнэ

• 125 кг : ОУХМ Н.Золбоо, Д.Хүдэрбулга, спортын мастер М.Лхагвагэрэл, Э.Төгөлдөр, Ц.Мөнхбаяр.

 

 

 

ЭХ СУРВАЛЖ : SPORTLIFE.MN

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Бүгдэд нь амжилт:Бүгдэд нь амжилт 2017-03-10
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?