"ТАРГАЛАЛТ”ӨВЧИНД БИД ЯАГААД НЭРВЭГДЭЭД БАЙНА

2016-02-20  

Таргалалтын учир шалтгааныг хэвлэл болгонд, хэвлэн нийтлэгч нар, цахим ертөнцөд уран яруу, ухаалаг тайлбар хийнэ. Энэ бүгд баримт нотолгоотой. Хоол хүнсний хэт бордоот хэрэглээ, амьдралын төвшин дээшилсэн, стресс, хөдөлгөөн хомсдол, шинэ эриний хүний төрх, түргэн хоолны газрууд их болсон, согтууруулах ундаа, тараг айраг, зэрэг хүний амандаа хийсэн болгон таргалалтын өвчлөл. Үүнтэй тэмцэх үндэслэлээр дэлхий нийтийн судлаачид 20-30 жил тэмцэл хийж тураах туршилт, эм бэлдмэл бүхний нэмэгдэл тэжээл, хөдөлгөөнт дасгалууд, цахилгаан аппарат техникүүд, витамины найрлага бүхий таблетикууд, сүлжээний бизнесийг өргөжүүлэн дэлхий дахинд хүрээгээ тэлсээр байна. Монгол улсын нэлээд хэсэг энэ сүлжээнд хамрагдах болсноор нэлээд хэдэн жил боллоо. Таргалалттай тэмцсэн энэ их тэмцлийн урсгал дайн ялалтад хүрэх болоогүй л байна. Таргалалт өсөхийн хирээр өвчлөл өсөж, дундаж наслалт нэмэгдэхээ болилоо."Таргалалт" өвчинд бид яагаад нэрвэгдээд байна.

-Таргалалт юунаас болоод байна?

Энэ уламжлалт асуултад би дотоод шүүрлийн алдагдлаас болж байна. Энэ алдагдал ходоод гэдсээр боловсрогдон элгэнд цэвэршүүлж, бөөрөнд шүүгдсэн цусны эд эсэд өгөх тэжээлээс бус химийн хүчтэй ахуйн хэрэглээний бодисоос шалтгаалж дотоод шүүрлийн хямрал ихсэж таргалалтын өвчин үүсэж байна гэсэн таамаг дэвшүүлье. Та өөрийн ууж байгаа цайны болон будагтай чихэр, торт, еэвэнгийн амт, том шилэн аяганд хийсэн шар айрагны бөмбөлгийн хэт их хөөрөлт, аманд орсон бүтээгдэхүүний эвгүй амт, үнэр, бүгд таны бие махбодод химийн сөрөг урвалж үүсгэх дохио юм. Идсэн хоолондоо биш хоолны сав суулганы химийн бодисын цэвэр бохирдолтод таныг таргалж байгаа гэж хэлмээр байна.

 -Таргалалттай яаж тэмцэх вэ? 

Мэдээж хүний хөдөлгөөн хүний дотоод шүүрлийн булчирхайн гол зохицуулагч юм. Дотоод шүүрлийн өөрчлөлтгүй тарган хүн гэж байхгүй. Гэдсэнд хуралдсан өөхийг чинь хараад метоболизмийн өөрчлөлт, хавагнаж цэлхийсэн царайг хараад бамбай булчирхай суларсныг мэднэ болно. Шинжилгээ хийлгэж өөрт шаардлагатай биед дутагдаад байгаа дааврыг ууж, илүүдээд байгаа даавраа саармагжуулах даавар хэрэглэж таргалалттай тэмцэнэ. Хүний биед байх дааврын бүтээгдэхүүнүүд, химийн аргаар ялгасан эмнээс өөр учир нарийн журмын дагуу хэрэглэх ёстой. Тунг эхдүүлж юмуу багадуулбал таргалалтын өвчин ихсэх гаж нөлөөтэй. Дотоод шүүрлийн булчирхайн нарийн мэргэшсэн эмч, эрдэмтэд таны таргалалтыг зогсоох болно.

 

Их эмч : Б.Бат-Оргил

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
: hen gedeg emchid handaj boloh ve haygiig ni helj ugnuu 2016-02-25
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?