МОБАЙЛ ТЕХНОЛОГИ ҮР ДҮНГЭЭ ӨГЧ БАЙНА

2017-03-10  

Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ болон олон нийтийн түвшинд мобайл технологийг нэвтрүүлэх нь” төслийн туршлага солилцох уулзалт өнөөдөр ЭМЯ дээр боллоо. Уг төсөл нь орон нутгийн эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх үзэл баримтлалын хүрээнд эрүүл мэндийн анхан шатны болон олон нийтийн түвшинд мобайл эрүүл мэндийн технологийг нэвтрүүлэх замаар хүн амын, ялангуяа эмзэг бүлгийнхний эрүүл мэндийн байдлыг сайжруулах зорилготой юм.

Уулзалтын эхэнд Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг хамтран ажилласан олон улсын байгууллагууд, орон нутгийн ЗДТГ, ТББ-уудад талархаж байгаагаа илэрхийлээд та бидний хамтын ажиллагаа өргөжин тэлж, эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний чанар, хүртээмжид хувь нэмэр оруулна гэдэгт итгэж байна гэв.

Тэрээр цааш хэлэхдээ, Монгол улсын газар нутгийн байдалд тохирсон, алслагдсан хүн амд хүрсэн, нэг ч хүнийг орхигдуулахгүйгээр эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг үзүүлэх мобайл технологи нь аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийг хийж хэвшихэд суурийг нь тавьж өглөө.

Мобайл технологийн төслийг Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ, алслагдсан 7 ба 26 дугаар хороо, Өмнөговь аймгийн Гурвантэс, Номгон, Манлай сумдад амжилттай хэрэгжүүлсэн бөгөөд цаашид олон нийтийн түвшинд өргөжүүлж, Архангай аймгийн Өндөр-Улаан, Баянхонгор аймгийн Богд, Увс аймгийн Зүүнхангай, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын эрүүл мэндийн төв болон нийслэлийн Сүхбаатар дүүргийн Гэрэлт Манал, Чингэлтэй дүүргийн Угтах-Ирээдүй өрхийн эрүүл мэндийн төвүүдэд хэрэгжүүлэхээр болсон байна. Энэ нь уг төсөл үр дүнгээ өгч, хэрэгцээ шаардлага байгааг харуулж байна.

Бид эрүүл мэндийн салбарын ирэх 10 жилийн хугацааны хөгжлийн ерөнхий зураглал, төлвийг тусгасан “Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлого”-ын баримт бичгийг боловсруулан батлуулсан. Энэ нь “Мянганы хөгжлийн зорилтот хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх, “Тогтвортой хөгжлийн зорилт-2030”-д хүрэх үндсэн баримт бичиг болж байгаа. Энэхүү баримт бичгийг хэрэгжүүлэхэд мобайль технологийн төсөл чухал ач холбогдолтой гэдгийг тэрээр онцлон хэлэв.

Одоогоор уг төслийн хүрээнд 13000 гаруй хүн халдварт бус өвчний эрт илрүүлэг, эх, хүүхдийн эрүүл мэндийн үзлэг, шинжилгээ, эрүүл мэндийн боловсрол олгох хөтөлбөрт хамрагдсан бөгөөд явуулын эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд шаардлагатай машин, тоног төхөөрөмж /зөөврийн ЭКГ, ЭХО, цусны даралт хэмжигч, хурдавчилсан оношлуур, ухаалаг таблет гэх мэт/-ийг нийлүүлж, эрүүл мэндийн ажилтнуудад мобайл тоног төхөөрөмжүүдийг ашиглах мэдлэг чадварыг дээшлүүлэх сургалтуудыг зохион байгуулж, эмнэлгийн мэргэжилтнүүдийг чадавхжуулсан юм.

 

 

Эх сурвалж : ЭМЯ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?