ТУСГАЙ ОЛИМПОД ОРОЛЦОХООР 14 ТАМИРЧИН АВСТРИЙГ ЗОРИЛОО

2017-03-10  

Тусгай олимп бол Параолимпоос ялгаатай. Параолимпоос манай Баатаржав алтан медаль хүртэж байсан түүхтэй. Тэгвэл тусгай олимп хөгжлийн бэрхшээлтэй гэдгээс ялгаатай. Тиймээс телевиз радиогоор сурталчлаад үзүүлээд байх нь тун ховор. Амжилт үзүүлсэн тамирчдын тухай мэдээлэл ч бага байдаг онцлогтой. Зөвхөн Лос Анжелос хотод 2015 онд зохиосон тусгай олимпоос дөрвөн алт, дөрвөн мөнгө, дөрвөн хүрэл медалийг спортын З төрлөөр авчирч байсан гайхалтай түүхтэй.

Нийтдээ 30 гаруй медалийг агаарын теннис, хөнгөн атлетик ( гүйлт), боулинг, усанд сэлэлт, ширээний теннис гэсэн 5 төрлөөр авсан гавьяа тэднийх. Энэ удаа цана, цасны гуталтай гүйлт, бөмбөгтэй хоккейн төрөлд оролцохоор 14 тамирчин Австри улсыг зорилоо. Тус холбооны тэргүүнээр УИХ-ын гишүүн асан С.Оюун ажилладаг юм байна. Тамирчдыг үдэх ажиллагаа БТСХ-ны дарга Ц.Шаравдорж, гавьяат дасгалжуулагч Насантогтох нар хүндэтгэл үзүүлэн оролцсон байна.

 

Эх сурвалж : Sportlife.mn

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Золбоо:Тэмцээн уралдаан үзэхэд ч сэтгэл өвдмөөр байдаг. Гэхдээ тэд чинь бидний л нэг хэсэг. Айхтар өрсөлддөг юм байна лээ. 2017-03-10
Чулуун:Манайхан амжилт гаргаад ирээрэй. Оюун гишүүндээ баярлалаа. 2017-03-10
Норолхоо:Ийм генийн өөрчлөлттэй хүүхдүүдийг сайн дэмждэг байгууллагуудыг төр засгаас урамшуулах хэрэгтэй. 2017-03-10
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?