Азебайжаны нийслэл Баку хотноо жүдо бөхийн “GRAND SLAM-BAKU” тэмцээн өчигдөр эхэллээ. Эхний өдөр эмэгтэйчүүдийн 48, 52, 57кг, эрэгтэйчүүдийн 60, 66кг-ын жингийн барилдаанууд явагдсан юм.
Монголын шигшээ багаас эрэгтэйчүүдийн 60 кг-д дэлхийн аваргын мөнгөн медальт МУГТ Д.Амартүвшин зодоглосон ч хоёрдугаар тойрогт Узбекстаны Тилолив Мухридинтэй барилдсан ч ялагдсан. Тилолив Мухридин аваргын төлөө шалгарч манай бөх дагах тойрогт барилдсан ч тойрогт Беларусийн Герче Яниславт мөн л хожигдож тэмцээнээ өндөрлүүлсэн байна.
66 кг-ын жинд өрсөлдсөн ОУХМ Г.Хэрлэн эхний тойрогтоо Азербайжаны Хасанов Эмилийг ялсан ч хэсгийн аваргын төлөөх барилдаанд Японы шилдэг тамирчин Томофүми Такажод хожигдсон. Такажо аваргын төлөө шалгарч манай бөх торгуулийн тойрогт барилдсан ч Гүржийн Лаша Гуйнашвилиг баралгүй тэмцээнээ дуусгалаа.
Тэмцээний хоёрдох өдөр эрэгтэйчүүдийн 73кг ОУХМ Г.Одбаяр, 81кг-д ОУХМ О.Ууганбаатар нар өрсөлдөнө.
Эх сурвалж : Sportlife.mn