УЛСЫН АРСЛАН Н.БАТСУУРЬ ТАХИА ЖИЛИЙН ЭХНИЙ БАРИЛДААНД ТҮРҮҮЛЛЭЭ

2017-03-13  

Өмнөговь аймгийн Манлай сумын харьяат Улсын хурц арслан Гомбо-Аюушийн Дэмүүлийн нэрэмжит улс аймгийн алдар цолтой бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд боллоо.

Барилдаанд Улсын арслан Н.Батсуурь, Улсын гарди Б.Гончигдамба, Улсын заан Б.Батмөнх, Улсын заан Б.Пүрэвсайхан нараар манлайлуулсан 224 бөх зодоглосноос Увс аймгийн Ховд сумын харьяат Улсын арслан Н.Батсуурь түрүүлж, Ховд аймгийн Чандмань сумын харьяат Улсын заан Б.Пүрэвсайхан үзүүрлэсэн юм.

Их шөвөгт Төв аймгийн Баянхангай сумын харьяат Улсын заан Б.Батмөнх, Увс аймгийн Улаангом сумын харьяат улсын харцага Ө.Бат-Орших нар шалгарсан.

Барилдааны нэгийн даваанд Сүхбаатар аймгийн хурц арслан Ш.Мөнгөнбаатар Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын заан Д.Алтанцоожид тахим өгсөн бол хоёрын даваанд Өмнийн говийнхны найдвар Улсын начин Ц.Одбаяр Хөвсгөл аймгийн харьяат аймгийн начин н.Пүрэвдоржид унаж “ажлаа” эрт дуусгасан. Мөн түрүү бөхийн тааварт яригдаж байсан Улсын гарди Б.Гончигдамба тавын даваанд Улсын начин Ч.Батчулуунд унасан бол шилдэг начин Э.Даш харцага Т.Баасанхүүд мордуулаад өвдөг шороодсон. Барилдааны үеэр “Уран барилдаан”-ы тусгай шагналыг Өмнөговь аймгийн Хүрмэн сумын харьяат Улсын начин Б.Шоовдорын хүү аймгийн арслан Дарханбат хүртсэн. Тэрээр энэ өдрийн хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Улсын харцага Н.Түвшинбаяраар дөрөв давсан юм. Та бүхэнд барилдааны дүйзийг танилцуулья.

Тавын даваа :

1. у.ар Н.Батсуурь – у.н Л.Гантулга

2. у.г Б.Гончигдамба – у.н Ч.Батчулуун

3. у.з Б.Батмөнх – а.а Ш.Дарханбат

4. у.з Б.Пүрэвсайхан – а.а Б.Серик

5. у.х Ө.Бат-Орших – у.н Ч.Баянмөнх

6. у.х Т.Баасанхүү – у.н Э.Даш

7. у.х Х.Гантулга – у.н Ч.Хөхчирэнгэр

Зургаагийн даваа :

1. у.ар Н.Батсуурь – Гоц мөргөв

2. у.з Б.Батмөнх – у.н Ч.Батчулуун

3. у.з Б.Пүрэвсайхан – у.х Х.Гантулга

4. у.х Ө.Бат-Орших – у.х Т.Баасанхүү

Долоогийн даваа :

1. у.ар Н.Батсуурь – у.з Б.Батмөнх

2. у.з Б.Пүрэвсайхан – у.х Ө.Бат-Орших

Наймын даваа :

1. у.ар Н.Батсуурь – у.з Б.Пүрэвсайхан

 

 

О.ДАШНЯМ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?