ЭХ, ХҮҮХДЭД ҮЗҮҮЛЭХ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧАНАРЫГ САЙЖРУУЛНА

2017-03-13  

Засгийн газрын  хуралдаанаар “Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэнд” үндэсний хөтөлбөрийг баталсан. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээг жил бүрийн үндсэн чиглэл, шаардагдах хөрөнгийг улс болон орон нутгийн төсөвт тусгаж, олон улсын зээл, тусламжид хамруулах замаар санхүүжүүлэхийг холбогдох сайд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосон юм.

Сүүлийн 20 жилийн хугацаанд хэрэгжүүлсэн 10 гаруй хөтөлбөрийн дүнд эхийн эндэгдэл өндөртэй орноос дунд зэрэгтэй орны түвшинд шилжсэн. Гэсэн ч эх, хүүхдийн өвчлөл, эндэгдэл тогтвортой буурахгүй, зарим бүс нутаг, аймагт эндэгдлийн харьцаа өндөр хэвээр байгаа юм.

2011-2015 эхийн эндэгдлийн харьцаа Баян-Өлгий аймагт 89.5, Баянхонгорт 73.6, Завханд 65.9, Өвөрхангайд 52.3, Төв аймагт 50.9, Хөвсгөлд 49.8, Сэлэнгэд 41.2, Хэнтийд 38.1 хувь байгаа нь улсын дунджаас өндөр гэсэн үг юм.

Эхийн эндэгдлийн шалтгаанд дүн шинжилгээ хийхэд 32.9 хувь нь ажилгүй,  25 хувь нь малчин, 9.9 хувь нь оюутан эх байсан нь амьжиргаа, шилжилт хөдөлгөөн, засаг захиргааны завсардал, эмнэлгийн тусламж, үйлчилгээг оройтож авснаас болсон байна.

Хөтөлбөрийг хэрэгжүүлснээр эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг хангаж, оношлогоо, эмчилгээний дэвшилтэт аргыг нэвтрүүлж, хүний нөөцөө чадавхижуулан эх, хүүхдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмж сайжирна гэж албаныхан үзэж байна.

 

 

ЭХ СУРВАЛЖ:ЭМЯ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?