2017 оны насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах шатрын шигшээ тэмцээн Эзэн Богд Чингис хааны өлгий нутаг Хэнтий аймгийн Дадал суманд 2017.03.16-наас 26-ны өдрүүдэд зохион байгуулагдана. 1982 онд Говь-Алтай аймгийн Бигэр суманд анх зохион байгуулагдсанаас хойш 25 жилийн дараа Хэнтий аймгийн Дадал суманд зохион байгуулагдаж буйгаараа онцлог юм. Тус тэмцээн нь Дэлхийн шатрын холбооны гишүүн 180 оронд шууд цацагдах бөгөөд олон улсын хэмжээнд түүхэн аялал жуулчлалыг таниулах сурталчлах томоохон боломж гэж зохион байгуулагчид үзэж байна.
Ерөнхий зохион байгуулагч :
Монголын Шатрын Холбоо
Хэнтий Аймгийн Нутгийн Зөвлөл
Хамтран зохион байгуулагч :
Байгаль орчин аялал жуулчлалын яам
Хэнтий аймгийн засаг даргын тамгын газар
Мэдээллийн ивээн тэтгэгч :
МҮОНРТ, TV5, VTV, MGL media group
Оюуны спортыг дэмжигч :
Магнай Трейд групп, Төрийн банк
Хагас шигшээ тэмцээнээс шалгарсан эрэгтэй, эмэгтэй тус бүр 11 тамирчин дээр өнгөрөгч оны улсын аварга тамирчид нэмэгдэж, нийт шиддэгийн шилдэг 24 тамирчид өрсөлдөнө.
Сонирхолтой баримтууд :
Энэ жил шигшээд шалгарсан эрэгтэй шатарчдын хувьд насны дундаж нь 22,75 байгаа нь сүүлийн жилүүдэд байгаагүй дундаж бөгөөд тэртээ 16 жилийн өмнө 2001 онд ОУМ Г.Мөнхгал 12 нас 6 сартайдаа шигшээ шатанд шалгарч байсан дээд амжилтыг ОУШХМ Г.Амартүвшин 12 нас 1 сар хүрээгүй байхдаа шинэчилсэн нь бахархмаар амжилт байлаа. Мөн энэ удаагийн тэмцээнд оролцогчдын тал нь буюу 6 тамирчин анх удаагаа оролцож байгаа нь онцлог. Улсын аварга Ц.Батчулуун хамгийн олон буюу 16 удаа оролцож байгаа нь бусдаасаа ялгарахуйц амжилт болж байна. Эрчүүдийн хувьд шатрын нэгэн үе шинээр төрөн гарч буй нь илт мэдрэгдэв.
Эмэгтэйчүүдийн хувьд дундаж нас нь өссөн дүнтэй гарч байна. Эмэгтэй ангилалд сүүлийн жилүүдэд өсвөрийн тамирчид зонхилон оролцдог нь энэ жил харьцангуй бага байгаа нь шатрын өсөлт хөгжилттэй холбоотой юм. ОУШХМЭ Ж.Хулганаа агсан 52 насандаа УАШТ-ээс медаль авч байсныг эс тооцвол сүүлийн жилүүдэд ахмад шатарчид Д.Соёлмаа, Г.Баярмаа нар шалгаран оролцож байгаа нь бахдууштай. Баярмаа мастерын хувьд 50 гаруй насандаа 2 ч удаа шигшээд шалгаран оролцож байна.
Дэлгэрэнгүй мэдээллийг 96691679, 80907071