Испанийн “Ла лиг”-ийн 27 дугаар тойргийн тоглолтууд өнгөрсөн амралтын өдрүүдэд явагдлаа. Энэ тойрогт хүснэгтийг тэргүүлэгч Каталоны “Барселона” клуб “Департиво”-гийн талбайд зочилсон ч дийлсэнгүй 2:1-ээр хожигдсон байна.
Тоглолтын нэгдүгээр үеийн 40 дэх минутад Хоселу тооны харьцааг нээсэн бол 46 дахь минутад Урагвай довтлогч Лиус Саурез тооны харьцааг тэнцүүлсэн юм. Гэсэн ч 74 дэх минутад Бергантиньос гоолдож, “Департиво”-д хожил авчирсан байна.
Барселонагийг “бүдрэх”-ийг анаж байсан Эзэн хааны баг “Реал Мадрид” энэ тойрогт талбайдаа “Реал Бетис”-ыг хүлээж авч, 2:1-ээр ялсан юм. Тоглолтын 25 дах минутанд Снабрия гоолдож Реалынхныг сандаргасан ч Роналда 41,Серхио Рамос 81 дэх минутанд гоолдсон байна. Ингэснээр 62 оноотой болж хүснэгтийн тэргүүнд заларлаа.
Мөн тэд нэг тойргийн тоглолт дутуу байгаа бөгөөд нөхөх тоглолтдоо хожвол “Барселона”-гаас 5 оноогоор тасрах боломжтой. Ла лигийг Реалмадрид 62 оноотой тэргүүлж байгаа бол Барселона 60 оноотой, Севилла 57, оноотой, Атлетико мадрид 52 оноотой удаалж байна.
ЭХ СУРВАЛЖ : SPORTLIFE.MN