Английн премьер лигийн 28 дугаар тойрогт “Ливерпүүл” клуб “Анфилд Роуд” цэнгэлдэхдээ “Бөрнли” клубтай тоглож 2:1-ээр буулгаж авлаа. Тоглолтын эхний гоолыг 7 дахь минутанд “Бөрнли” клубийн тоглолгч Барнс оруулсан бол нэгдүгээр үе дуусахатай зэрэгцэж “Ливерпүүл”-ийн Голланд хагас хамгаалагч гоолдож тэнцүүлсэн.
Хоёрдугаар үед ”улаанууд”-ын довтолгоо ширүүсч 61 дэх минутанд Герман тоглогч Эмре Жан нэгэн гоёмсог гоолоор дэмжигчиддээ “бэлэг” барьж багтаа 3 оноо авчирсан юм. Ингэснээр Ливерпүүл 55 оноотой болж, дөрөвдүгээр байрт бичигдэж байна.
Энэ тойргийн тоглолтыг “Ливерпүүл”-ээс багийн түлхүүр тоглогч Роберто Фирмино бэртлийн улмаас өнжсөн. Бусад тоглолтуудын дүн
Бөурнмут 3:2 Уэстхэм
Эвертон 3:0 Уэстхэм
Халл сити 2:0 Суонси сити
Английн премьер лигийг одоогийн байдлаар “Челси” 66 оноотой тэргүүлж байгаа бол “Тотенхэм” 56 оноотой, “Манчестер сити” 56 оноотой, “Ливерпүүл” 55 оноотой эхний 4 байрт жагсаж байна.
Эх сурвалж : Sportlife.mn