3-р сарын 18-нд 14 цагаас жил бүр зохиогддог “Монгол цэргийн өдөр”-т зориулсан Улс аймгийн алдар цолтой 224 бөхийн барилдаан болно.
3-р сарын 19-нд 15 цагаас Казак түмний үндэсний Наурыз баярт зориулсан аймаг цэргийн цолтой хүчит 256 бөхийн уламжлалт барилдаан болно.
Монголын Үндэсний бөхийн холбооноос сар бүр зохион байгуулдаг Сумын цолтой болон залуу бөхчүүдийн ээлжит барилдаан энэ сарын 25-ны 12 цагаас болно.
3-р сарын 26-ны 14 цагаас Улсын заан цолонд хүндэтгэл үзүүлэх Улс аймгийн алдар цолтой 224 бөхийн барилдаан тус тус болно.
Мөн энэ сарын 16-нд Хэнтий аймгийн Чингис хотод номын баярт зориулсан Улс аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан болох юм.
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО