Английн хөлбөмбөгийн хамгийн эртний тэмцээн болох “FA Cup” цомын тэмцээний шөвгийн наймын тоглолтууд өнгөрсөн шөнө явагдлаа. Энэ шатанд Лондоны “Челси” клуб өөрсдийн “Стэнфорд Бриж” цэнгэлдэх хүрээлэндээ “Манчестер Юнайтед”-ыг хүлээн авч Нгола Кантегийн 51 дэх минутанд оруулсан гоолын ачаар буулгаж авлаа.
Тоглолтод “Манчестер Юнайтед”-ын дунд шугамын түлхүүр тоглогч Андер Эрэра 35 дахь минутанд хоёр дахь шар картаа авч талбайг орхисон нь тэднийг хожигдолд хөтөлсөн.
Энэхүү тоглолтод “улаанууд”-аас Ибрахимович, Мартиал, Уэнэ Рүүни, Маркус Рашфорд нар бэртлийн улмаас оролцож чадаагүй юм. Тоглолтыг Английн шилдэг шүүгч Майкл Оливер шүүсэн байна. Бусад тоглолтын мэдээлэл :
Манчестер сити 2:0 Мидлесборо
Тоттенхэм 6:0 Милол
Арсенал 5:0 Линколн сити
Цомын тэмцээний хагас шигшээд “Челси”, “Тоттенхэм”-тэй, “Манчестер сити”, “Арсенал”-тай тоглохоор оноолт таарсан байна.
Эх сурвалж : Sportlife.mn