АТГ-ААС ТОМИЛСОН АЖЛЫН ХЭСЭГ ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМНЫ АЖИЛТАН АЛБАН ХААГЧИДТАЙ УУЛЗАВ

2017-03-14  

АТГ-ын Хяналт шалгалтын албаны дарга, ахлах комиссар Л.Сүх-очироор ахлуулсан 11 хүний бүрэлдэхүүнтэй Ажлын хэсгийнхэн өнөөдөр буюу 3 дугаар сарын 14 ны  9:00 цагт Эрүүл мэндийн яамны ажилтан албан хаагчид болон харъяа 16 байгууллагын удирдлагуудтай уулзалт хийлээ. Энэ үеэр Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг сурталчлан таниулах, эдгээр байгууллага болон нийслэл, дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дэргэд ажиллах авлигаас урьдчилан сэргийлэх, Олон нийтийн дэд зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулах, авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилттэй газар дээр нь танилцах, иргэдээс ирсэн гомдол, мэдээллийг хүлээн авах,  авлигын эрсдлийн үнэлгээ хийх зэрэг ажлыг зохион байгуулан ажиллаж байна.

Ажлын хэсэг Эрүүл мэндийн яамнд энэ сарын 13-17-ний өдрүүдэд ажиллана. Энэ үеэр авилгын эсрэг олон нийтийг соён гэгээрүүлэх, авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр яамны ажилчдад мэргэжил арга зүйн зөвөлгөө өгч ажиллана.

 

 

Эх сурвалж : ЭМЯ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?