"ҮНЭГНҮҮДИЙН ҮЛГЭР” АВАРГУУДЫН ЛИГИД...

2017-03-15  

Европын хөлбөмбөгийн холбооны хамгийн том тэмцээн аваргуудын лигийн шөвгийн 16-ын хасагдах шатны ээлжит тоглолтууд өнгөрсөн шөнө явагдлаа. Английн прьемер лигтээ 15 дугаар байрт бичигдэж буй “Лэстэр сити” энэ өдөр Испаний шилдэг баг “Севияа”-г өөрсдийн “Кинг Павер” цэнгэлдэх хүрээлэндээ хүлээн авч 2:0-ээр буулган авч аваргуудын лигийн шөвгийн наймд шалгарлаа.

Тоглолтын нэгдүгээр үеийн 27 дох минутанд Данни Дринкуатрийн чөлөөт цохилтоос дамжуулсан бөмбөгөнд багийн ахлагч Уэс Морган хөл тавьж эхний гоолыг оруулсан юм.

Энэ гоолоос хойш “Лэстэр сити” нягт хамгаалж “Севияа”-д довтлох боломжийг олголгүй хоёрдугаар үеийг эхлүүлсэн. Энэ үеийн 54 дэх минутанд “Севияа”-ийн хамгаалагчдын 16-ын шугамнаас дутуу цэвэрлэсэн бөмбөгийг Англи хагас хамгаалагч Олбрайтан овжин ашиглаж хаалганд оновчтой цохисноор тоглолтын тооны харьцааг холдуулсан.

Хоёрдугаар үеийн 79 дэх минутанд “Севияа”-ийн гол тоглогч Самир Насри эсрэг багийн довтлогч Уардигийн нүүр лүү мөргөж 2 дох шар картаа авч талбайг чөлөөлсөн нь тэдний байдлыг улам л дордуулсан. Талбайд 10-уулаа үлдсэн ч Испанчууд довтолсоор байсан бөгөөд энэ нь үр дүнгээ өгч “Лестер сити”-ийн хаалгач Каспер Шмехел өөрийн 16 дотроо эсрэг багийн довтлогчийг унагаж торгуулын цохилт “бэлэглэв”. Торгуулын цохилтыг “Севияа”-ийг хагас хамгаалагч Нзонзи гүйцэтгэсэн ч Манчестер Юнайтедын домогт хаалгагч Петер Шмехлийн хүү Каспер Шмехел хааж багаа ээлжит удаагаа аварсан юм.

Ийнхүү “Лестер сити” хоёр тоглолтын нийлбэр дүнгээр 3:2-оор “Севияа”- буулгаж авснаар шилдэг наймд үлдлээ. Анлийн лигид төгссөн ”үнэгнүүдийн үлгэр” аваргуудын лигид үргэлжилсээр л...

Энэ өдрийн өөр нэг тоглолт Италийн “Ювентус” болон Португалын “Порту” клубуудын дунд явагдаж “Ювентус” Аргентин довтлогч Пауло Дибалагийн гоолоор хожиж дараагийн шатанд шалгарсан байна.

 

 

Эх сурвалж : Sportlife.mn/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Zochin:Estoi saihan toglolt bolson 2017-03-15
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?