Японы Осака хотноо өнгөрсөн ням гарагт эхэлсэн мэргэжлийн сүмогийн гуравдугаар сарын тэмцээний 4 дэх өдрийн барилдаанууд явагдлаа.
Энэ өдөр Ёкозуна Хакүхо М.Даваажаргал магэшира Икиод ялагдаж тэмцээний хоёрдах унаагаа авсан бол аварга Какүрюү М.Ананд сэкивакэ Котошёогикүд өвдөг шороодсон.
Харин шинэ аварга Кисэносато Сококурайг хялбархан давж тэргүүлэгчийн байраа хадгалж үлдсэн. Монголын бөх Такинава Баасандорж озеки Гойдог давж башегийн эхний даваагаа авсан. Өнөөдрийн байдлаар Хакүхо, Харүмафүжи хоёр унаатай болсон бол Какүрюү өнөөдөр унаж, тэргүүлэгчийн хоёрдугаар эгнээнд бичигдэж эхэллээ. Шинэ аварга Кисэносато, озэки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ нарын тэргүүтэй долоон бөх дөрвөн даваатай башёг тэргүүлж байна.
Эх сурвалж : Sportlife.mn