ЧИХРИЙН ШИЖИН ӨВЧИН ҮХЭЛД ХҮРГЭДЭГ

2017-03-16  

Дэлхийд жилд хагас миллиард хүн чихрийн шижин өвчнөөр өвчлөөд байна. Хүнийг үхэлд хүргэх шалтгаан чихрийн шижин болоод байна. Эрдэмтэд чихрийн шижинг инсулинээр эмчлэх арга нээж Нобелийн шагнал хүртэж байсан ч чихрийн шижинг бүрэн эмчлэх төгс арга болж чадаагүй л юм.

Бидний хоол хүнс бидний биед глюкоз болон шим тэжээл болно. Харин энэ шим тэжээлийг бие махбодод шингээх түлхүүр нь инсулин. Инсулин нойрбулчирхайнаас ялгарч цусанд байгаа сахарын хуримтлалыг эд эсэд тараана. Инсулин дутагдахад бие махбодь тэжээлээр дутаж цусны эргэлт саатдаг. Цусанд хурахад сахар шээсээр ялгарч, хүн ихээр ядрах, толгой өвдөх, ам хуурайших шөнө олон дахин шээх шинж илэрч, нүдний хараа муудна. Цусны эргэлт 2-4 дахин муудаж, зүрхний шигдээс, бөөрний дутагдал, мэдрэлийн өвчний улмаас хүнийг үхэлд хүргэдэг.

Цусны шинжилгээгээр сахар ихдэлттэй гарсан бол эмчийн хяналтанд орж сайтар эмчлүүлэх хэрэгтэй.

Эмчилгээний шалгарсан арга :

1. Хоолны дэглэм. Хүүхэд таргалуулахгүй байх. Том хүний таргалалтаас хоёрдогчоор чихрийн шижин үүсдэг бол хүүхдэд төрөлхийн анхдагч чихрийн шижин байдаг. Хоолны дэглэм барих хамгийн сайн эмчилгээ.

2. Хөдөлгөөний хомсдол. Хүний болон хүүхдийн хөдөлгөөн энэ эрин үед хязгаарлагдах орчин их болсноор чихрийн шижин ихэссэн. Хөдөлгөөнт дасгалд хамрагдах эмчилгээ тун сайн

Жин хасах. Жингийн илүүдэл чихрийн шижин өвчний хүндрэлийг үүсгэдэг. Жинг аажмаар хасаж байвал өвчнөөс сэргийлж чадна.  

 

 

Б.БАТ-ОРГИЛ ХҮНИЙ ИХ ЭМЧ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Долгион:Чимээгүй тахал бид нарын амьдралын хэмнэл идэж ууж байгаа бүхнээс шалтгаалж байгаа ирээдүйд энэ өвчин бүр ч их ихсэж магадгүй. Одооноос эрүүл зөв хэмнэлээр амьдрах хэрэгтэй. 2017-03-16
мөнгөншагай:муухай өвчин тусахаас сэргийлээрэй хүмүүсээ. хайртай хүмүүсээ уриалаарай илүүдэл жин хөдөлгөөний хомсдлоос сэргийлээрэй. нэг л мэдхэд тусчихсан байдаг юм байна шүү хүмүүсээ!!! 2021-11-12
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?