ХАВРЫН УЛИРАЛ, ХАВРЫН ХАВСАРГА ЭРҮҮЛ МЭНДЭД ХОРТОЙ.

2016-02-22  

Өвлийн улирлын хүйтэн монгол орны хөрсийг 45-70 градус хөлдөөж бохирдлыг арилгадаг онцлогтой. Халуун оронд гараад байгаа ханиад вирусийн халдвар манай оронд хавар намрын цагт дэгдэж болох хавсарга улирал юм. Монголын уламжлалт анагаах ухаанд хүний биеийн өвдөлт хийн судлын өвчнийг хавар намарт сэдэрдэг талаар өгүүлдэг. Гол өвчин нь бүх биеийн холбогч эсүүдийн өөрчлөлтийн нар салхи агаарын даралтын өөрчлөлтийн өвчин орно.

 Хаврын хавсаргийн улиралд бүхий л насны хүний бие махбодод өөрчлөлт оруулдаг. Харин тухайн улиралд зохицолдож гэр орныхоо тохилог байдал хувцаслалтаа тааруулж, биед илчлэг, аминдэмийн дутагдлаас сэргийлж, хооллолт зэргээ зохицуулдаг  хүн бүрт хавсарга улирлын нөлөөлөл бага тусна.

 Зүрх судасны, үе мөчний өвчнөөр болон сахарын, дотоод шүүрлийн булчирхайн өөрчлөлттэй хүмүүс, өндөр настангуудад, хэт халуун болох бороо орох, шороон шуургатай тэнгэр муухайрах үеийн агаарын даралтын өөрчлөлт маш хүчтэй нөлөөлж цусны эргэлтийн хямралд оруулдаг.

Бага насны хүүхэд, залуучуудад АСЛО шинжилгээний үзүүлэлт өндөрсгөх, хоолойн болон үе мөчний, мукополисахаридозын өөрчлөлт урвалжилт гардгаас дархлаа суларч ханиад томуу, вирусийн халдвар ихэсдэг. 

 Улирал солигдсонтой холбоотой хүний арьсны далд гуужилт, энерги хөлсний сүв ихээр нээгдсэнтэй холбоотой хүний бие нялхардаг. Энэ нялхралтын үед хавсаргийн хүйтэн салхи хавирга нэвт салхилж, эд эсийн уургийн нийлэгжилт алдагдаж, биеийн дааврын ялгаралт дотоод шүүрлийн зохицуулалт, дархлааг сулруулснаар өвдөлт, өвчний эх үүсвэр эхэлдэг.

Төв суурин газарт дэгдсэн утаа тортогны мандал бороо салхиар хөдлөхдөө өөрийгөө хэдэн давхар хуяглан вирусийн тархалтын явуулж, дархлаа суларсан хүний, болон аль болох залуу бие махбодод шуналтайгаар шургалж, эд эсийн давхаргаар хооллож, хүний биед өсөж үржсэнээс хэдэн сараар үргэлжлэх архагшсан ханиад бронхит, элэг цөсний өвчлөлийг үүсгэнэ. Зарим нэгэн хүнд вирус нууц үечлэлтэй далд хэлбэрээр үржиж, халдвар түгээгч болгон хөлөглөдөг.  

Иймд хавар намрын хавсарга улиралд шарын болон улаануудын томуугийн вирусийн өвчлөл ихдэх тул хүн бүр өөрийн хувцаслалт хоол ундандаа анхаарч бие сулрах ядрах бүрт шинжилгээ хийлгэж эмчийн зөвлөгөөг авч байх шаардлагатай.  Ихэнхдээ хатгалгаа хий ханиалга, хоолой өвдөх, боох, үе мөч өвдөх, шар хийгээр толгой өвдөх, цусны даралт, цусанд сахарын хэмжээний ихээхэн хэлбэлзэл, ходоодны хеликобактерын, элэгний вирусийн идэвхжлийн үе болдог.  

 Монгол оронд хөгжиж байгаа, амралт сувиллын газрууд уламжлалын эмнэлгийн арга барилыг түлхүү хэрэглэж, монгол эмээр эмчилгээг явуулах нь хаврын хавсарга өвчнийг арилгах, урьдчилан сэргийлэх арга мөн.

 

Хүний их эмч Б.Бат-оргил.      

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Bataa:Unegeer hatsuu shuu 2016-02-23
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?